ЭЕШ: Шалгуулагчид ЦАГААСАА ХОЦРОХГҮЙ байхыг анхаарууллаа


“Элсэлтийн ерөнхий шалгалт–2017”-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна. ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт нь дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай.

Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд.

1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
 
Шалгалтын анги танхимд дараах зүйлсийг хориглоно

Шалгуулагч шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар өнгийн үзгэн болон тосон балаар тод, засваргүй бөглөнө.

#Education #ЭЕШ #Teenagers