Ахлах ангийн СУРАГЧ МАГИСТРЫН ЗЭРЭГ хамгаална


Аска | YOLO.MN
2017-05-29

Ахлах сургуулиа төгсөө ч үгүй байгаа 17 настай бяцхан охин магистрын зэрэг хамгаалах гэж байгаад та бүхэн итгэж байна уу?

Тэрбээр Жорж Мейсоны Их Сургуулийн хамгийн залуу оюутан нь бөгөөд тун удахгүй математикийн магистрын зэргээ хамгаалах гэж байгаа аж. Түүний нэрийг Стефани Муи гэдэг байна.

Стефани охин дөнгөж 4-р ангид сурч байхдаа коллежид элсэх шалгалтанд тэнцэж 5-р ангиа төгссөнийхөө дараагаар Хойд Виржиния Нийгэмлэгийн коллежид элсэн оржээ.

 

Би өөрийгөө суут ухаантан биш эгэл жирийн хөдөлмөрч нэгэн гэж хэлэхийг илүүд үздэг

Стефани Муи

Тэрээр 13 насандаа Октоны ахлах сургуулийн сурагч байхдаа коллежээ дүүргэн 16 насандаа Жорж Мейсоны Их Сургуулийн бакалаврын дипломоо авчээ.

 

Стефанигийн дараагийн алхам нь Нью Йоркийн Их сургуульд докторын шатны сургалтанд хамрагдах явдал юм. Түүний энэхүү амжилтыг маш бага насандаа юунд дуртай болсноо олж мэдсэнийх хэмээн тайлбарлаж байна. Түүний хэлсэн үгсээс эшлэл татвал:

Үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт ажиллахаас илүүтэйгээр судалгааны ажил хиймээр байна. Нью Иоркийн Их сургуулийг төгсөөд үүнийгээ шийднэ

Стефани Муи

Эх сурвалж: nextshark.com

#magister #george mason university #teenegars