Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #17 University of Pennsylvania


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-01-25

Пенсильванийн их сургууль нь Пенсильвани мужийн Филадельфи хотод байрладаг Ivy League-ийн нэр хүндтэй сургууль юм. 1740 онд байгуулагдсан UPenn нь эрдэм шинжилгээний өндөр амжилт, нөлөө бүхий төгсөгчид болон баялаг түүхээрээ алдартай. 

UPenn одоогоор 10,554 бакалаврын оюутантай. Маш өндөр шалгууртай буюу жил бүр өргөдөл гаргагчдын зөвхөн 4% нь тэнцэн ордог байна. 

600 гаруй оюутны оролцооны клуб, дугуйланг зохион байгуулдаг. Бүх оюутнууд дөрвөн жилийн туршид оюутны хотхонд амьдардаг бол нэгдүгээр курсын оюутнууд дотуур байранд заавал амьдрах шаардлагатай байдаг. UPenn-ийн нэр хүндтэй төгсөгчдийн тоонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний хүү, жүжигчин Элизабет Бэнкс нар багтдаг.

Пенсильванийн их сургууль нь 95 өөр мэргэжил санал болгодог. Хамгийн эрэлттэй салбаруудад санхүү, эдийн засаг, улс төр, инженерчлэл, эрүүл мэндийн менежмент орно.

University of Pennsylvania rankings:

  • Бизнесийн хөтөлбөрөөрөө №2
  • Санхүү №3
  • Менежмент №3
  • Маркетинг№4
  • Entrepreneurship №5

Зэргээр тус тус улсдаа тэргүүлдэг байна.

Penn Integrates Knowledge (PIK) хөтөлбөрөөр бусдаас ялгарах UPenn нь салбар хоорондын сургалтыг дэмждэг. Перелманы Анагаах Ухааны сургууль, Вартоны сургууль зэрэг их сургуулийн орчин үеийн тоног төхөөрөмж нь оюутнуудад судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний хайгуул хийх нөөцөөр хангадаг.

UPenn-ийн нэг онцлог нь уян хатан сургалтын хөтөлбөртэй. Brown их сургуулийн нэгэн адил UPenn нь Нээлттэй сургалтын хөтөлбөрийг баримталж, оюутнуудад өөрсдийн хүсэл тэмүүлэл, сонирхолд нийцүүлэн суралцах боломжийг олгодог.

Сургалтын таатай орчинг бүрдүүлсэн, UPenn нь оюутан, багш нарын харьцааг 6:1-ийн харьцаатай байлгадаг. Ангиудын 67% нь 20-иос цөөн оюутантай тул тус их сургууль нь багш нар сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог. 

Нийт оюутнуудынх нь 86% нь сургуулиа амжилттай төгсдөг ба нь төгсөгчид өрсөлдөх чадвартай ажиллах хүчин болдог байна. UPenn төгсөгчдийн дундаж цалин 78,500 долларт хүрдэг.

Сургалтын төлбөр 60,042 ам.доллар байхад байр болон бусад хэрэгцээт зүйлс зэрэг нэмэлт зардал нь 18,464 доллар болно. Хүртээмжтэй байх үүднээс UPenn нь зохих оюутнуудын сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэг зэрэг санхүүгийн тусламжийг санал болгодог.

Эх сурвалж: US.news

 

 

 

 

 

#нийтлэл