Хоолны жор: Хушга, үзэм, гадилтай кекс


Гэртээ тогооч | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өглөөний цай, өдрийн хоол, орой амттаны алинд ч идэж болох маш гоё зөөлөн, амтлаг гадилтай талх/кексний жор танилцуулж байна. 

Орц:

  • Гадил– 4ш /маш сайн болсон, хальс нь харлаад эхэлсэн гадил байвал сайн/
  • Цөцгийн тос– ½ аяга буюу 125 гр /өрөөний температурт/
  • Элсэн чихэр– ¾ аяга буюу 156 гр
  • Ванилийн охь – ½ ц.х
  • Гурил – 1+1/2 аяга буюу 180 гр
  • Хүнсний сода – 1 ц.х
  • Давс – ½ ц.х
  • Өндөг – 2ш /өрөөний температурт/
  • Үзэм – ½ аяга
  • Хушга – ½ аяга

Заавар:

  • Цөцгийн тос, элсэн чихрээ гар холигчоо дунд дээр нь тавьж хутгана.
  • Гадилаа сэрээгээр нухаш болгоод 1-р алхам дээр нэмнэ.
  • Ваниль, өндгөө нэмээд, холигдтол хутгана
  • Гурил, давс, содаа хооронд нь сайтар хольсны дараа шингэн хольц дээрээ нэмж, сайтар миксердэнэ /дунд хурдаар/.
  • Үзэм, хушгаа нэмээд, зөөлөн хутгуураар гараараа холино.
  • Жич: хэрэв холигч байхгүй бол холигчийн хошуугаар ч хутгаж болно оо. 

Жич: хэрэв холигч байхгүй бол холигчийн хошуугаар ч хутгаж болно оо. 

Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч

#Хоолны жор #Хоолны жор #гэртээ тогооч