Энэ долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (08.02-08.08)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-08-02

Шиврэн шиврэн бороо орох сайхан. Ширэг зүлэг ногоорох сайхан... гэж шүлэглэсэнчлэн хуртай зуны наймдугаар сар гарлаа. Ингээд энэ долоо хоногт тохиох үйл явдлуудын хураангуйг сонирхуулъя.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Наймдугаар сарын 7-ны 10:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Education USA Mongolia

Тайлбар: Үзэсгэлэнгийн үеэр АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн 45 их, дээд сургуулиудын төлөөлөгчид мэдээлэл өгөх юм. Тухайлбал, өргөдөл гаргах үйл явц, санал болгож буй хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шаардлага, оюутны хотхоны амьдрал, тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар ярина.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ЭМ ЗҮЙЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХАД ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэзээ: Наймдугаар сарын 4-ний 19:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Этүгэн их сургууль

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Тайлбар: ЕБС-ийн ахлах ангийнхны мэргэжил сонголтод туслах зорилгоор эмзүйч мэргэжлээр суралцахын тулд ямар хичээлээр ЭЕШ өгөх, амжилттай суралцах зөвлөмж, тэтгэлэг болон клуб хөтөлбөрүүд, ажлын байр, ирээдүйн карьер төлөвлөлтийн талаар ярилцах юм.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

АЗИЙН ХҮҮХДИЙН “ЭННИКИ” ЗУРГИЙН УРАЛДААН

Тэмцээн зохион байгуулагдах хугацаа: Арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал

Зохион байгуулагч: Мицубишигийн олон нийттэй харилцах хороо, ЮНЕСКО-ийн клуб, Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний холбоо

Тайлбар: Энэхүү зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг ажээ. Тэмцээнд 6-12 насны хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж оролцдог. Оролцох хүсэлтэй хүүхдүүд өөрийн амьдралаас сэдэвлэсэн 5 цуврал эникки бүтээл ирүүлнэ. А4 хэмжээтэй цаасны гуравны хоёрт зургаа зурж, үлдсэн хэсэгт тайлбар эсээг бичих юм.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе