Технологийн компаниуд хиймэл оюун ухаанд асар их мөнгө зарцуулж байна


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Microsoft, Meta, Google, Apple, Amazon зэрэг технологийн том компаниуд өөрсдийн санхүүгийн талаар мэдээллээ.  Тэд хиймэл оюун ухаанд асар их мөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Хөрөнгө оруулагчид нэг их наяд ам.долларыг компьютерын чип, мэдээллийн төв, техникийн ажилчид зэрэгт хөрөнгө оруулахын тулд бодит үр дүн харахыг хүсжээ. Компаниуд өөр хэсгүүдэд хөгжүүлэлтээ хийж байгаа ч хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн зардал, төлөвлөгөөнд ижил зүйлс байгаа гэнэ.

AI ТӨХӨӨРӨМЖ, АВТОМАТ ХАРИУЛАГЧ ОДОО ХҮРТЭЛ МӨНГӨ ОЛОХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

OpenAI 2022 онд ChatGPT-г олон нийтэд танилцуулж хиймэл оюун ухааны өрсөлдөөн эхэлсэн. Үүнээс хойш томоохон технологийн компаниуд хэрэглэгчтэй шууд харьцах AI автомат хариулагчийг гаргах болов. Meta компани Meta AI, Google компани Gemini, Amazon компани Rufus автомат хариулагчийг гаргаж Apple компани хүртэл Siri-г шинэчилсэн.  

Асар өндөр үнээр хөгжүүлсэн эдгээр автомат хариулагчид одоо хүртэл компанидаа ашиг орлого өгөөгүй л байна. Орлогоор харвал Google, Meta компаниуд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд бусдаасаа илүү мөнгө үржээ. Тэдний бэлэн мөнгөний эргэлт хамгийн доод түвшинд хүрсэн гэв.

Alphabet-ийн охин компани болох Google-ийн хийсэн хөрөнгө оруулалтаас үүдэн ашиг орлого нь 118 тэрбум ам.доллар болж хасах үзүүлэлт рүү оров. Meta-ийн хиймэл оюун ухаан хариуцсан баг энэ оны эхний хагас жилд 9 гаруй тэрбум ам.доллар алджээ.

"УОЛЛ СТРИТ" ШИНЭ САНАА БУС ҮР ДҮН ХАРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

АНУ-ын Санхүүгийн төв буюу "Уолл Стрит" Мета компанийн хагас жилийн үр дүн хараад AI-д оруулсан хөрөнгө ашигтай байх нь тодорхойгүй  гэв.

Марк Зүкерберг “Мета өөрсдийн AI агент, AI автомат хариулагчтай ажиллаж байна. Бид AI төхөөрөмжийг бусад фирмүүдэд шууд худалдах үйл ажиллагааг хөгжүүлж байна” гэлээ. Мета компанийн хувьд энэ жилд 140 тэрбум ам.доллароос ч их мөнгийг зарцуулах төлөвтэй байна.

Microsoft компанийн хувьцаа өсжээ. Тэд өмнөх 12 сарын хугацаанд AI-д 190 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Өмнөх зардлаа гүйцэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд ашиг орлого нь өсөж чаджээ.

Amazon компанийн мөнгөний урсгал сөрөг үзүүлэлттэй ч бусад бизнесийн орлогоороо хувьцаагаа хамгийн өндөр үнэд хүргэжээ.

ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ЭРЭЛТ ОДООГ ХҮРТЭЛ БАЙНА.

Технологийн шилдгүүдийн олон жил амласан хэрэглэгч төвтэй шинэчлэлтийн хүлээлтэд хиймэл оюун ухаан хүрсэнгүй. Хэрэглэгчдэд шинэ технологийн хэрэгцээ байсаар байна.

Google өнгөрсөн долоо хоногт 950 сая хүн Gemini-г дор хаяж өдөрт нэг хэрэглэсэн талаар мэдээллээ. Энэ үзүүлэлт нь жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэнийг дурдав. 

Сэтгүүлч Г.Саруулсанаа

Эх сурвалж: BBC

#AI