“Spider-Man: Brand New Day” кино нээлтээ хийлээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Spider-Man: Brand New Day кино нээлтээ хийлээ. Өмнөх гурван анги болох Spider-Man: Homecoming, Spider-Man: Far From Home, Spider-Man: No Way Home-ийн дараах шинэ анги өмнө жилүүдийг амжилтыг давтаж чадах уу гэдэг нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Энэ удаагийн киног өмнөх гурван ангийг найруулсан Jon Watts найруулагч биш, Destin Daniel Crettonнайруулагч найруулжээ. “Brand New Day” кино нь өмнөх Spider-Man кинонуудаас илүү бараан, насанд хүрсэн өнгө аясыг сонгожээ. Кино Питер Паркерын супер баатрын дүрээс гадна түүний дотоод тэмцэл, өөрийгөө хэн болохыг ойлгох эрэл хайгуулд төвлөрөх байна.

“No Way Home” ангийн төгсгөлд бүх хүмүүс Питер Паркерыг бүрэн мартсан билээ. “Brand New Day” кино тус үйл явдлын дараачаас буюу хэн ч Питер Паркерыг танихгүй шинэ бодит байдлаас эхэлнэ. Питер одоо супер баатрын үүрэг болон огт өөр болсон энгийн амьдралынхаа зөрчилтэй тэмцэх байна. Түүний хувьд баатар байх нь зөвхөн хотыг аврах тухай биш, алдсан ойр дотны хүмүүс, өөрийн гэсэн дурсгалгүй болсон амьдралаа даван туулах сэтгэл зүйн сорилт юм.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар найруулагч Креттон Marvel-ийн уламжлалт нүсэр тулаан, эффектээс илүү дүрийн дотоод сэтгэл зүйг чухалчилсан нь киноны хамгийн том давуу тал болжээ. Том Холланд ч энэ удаад Питерийн эмзэг, эргэлзээтэй талыг илүү гүнзгий харуулсан бол Зендаяа (MJ)-ийн дүр Питерийг санахгүй байгаа ч тэдний харилцаа өөр өнцгөөс шинэ хэлбэрээр өрнөх байна.

Тус бүтээлд Spider-Man шинэ төрлийн аюултай нүүр тулж, өмнөхөөсөө илүү хүнд сорилтуудыг даван туулах болно. Мөн Marvel-ийн ертөнцийн хэд хэдэн танил дүрүүд гарч ирэх нь үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлж байна.

Гэхдээ ч кино хэт олон үйл явдал, дүрийг нэг дор багтаахыг оролдсон нь зарим хэсгийг хэт урт, төвлөрөл багатай болгосон гэж шүүмжлэгчид үзжээ.

Гэсэн ч “Spider-Man: Brand New Day” нь Marvel-ийн хуучин үйл явдлуудыг давтахаас илүү дүрүүдийн сэтгэл хөдлөл, хүний талыг харуулахыг зорьсон бүтээл болжээ. Энэ нь Spider-Man-ийн түүхийг шинэ чиглэлд авчрах оролдлого бөгөөд Том Холландын дүрийг илүү төлөвшсөн байдлаар харуулсан шинэ бүлэг болж байна.

Эх сурвалж: deadline

#Spider-Man: Brand New Day