GovAI Research Fellowship 2026 (Их Британи, АНУ-д ажиллах боломжтой, визийн дэмжлэгтэй судалгааны тэтгэлэгт хөтөлбөр)
Centre for the Governance of AI (GovAI) байгууллагаас 2026 оны GovAI Research Fellowship хөтөлбөрийн бүртгэлийг албан ёсоор нээлээ. Энэхүү хөтөлбөр нь хиймэл оюун ухааны засаглал (AI Governance)-ын чиглэлээр өндөр түвшний судалгаа хийх, мөн бодлого боловсруулагчид, засгийн газар болон олон улсын байгууллагуудад хиймэл оюун ухаантай холбоотой сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй туршлагатай судлаачдад зориулагдсан юм.

Сонгогдсон судлаачид 2 жилийн хугацаатай (сунгах боломжтой) Research Fellow албан тушаалд ажиллах бөгөөд Их Британи эсвэл АНУ-д байрлан ажиллах боломжтой. GovAI нь Их Британид ажиллах визийг ивээн тэтгэх боломжтой бөгөөд АНУ-ын хувьд зөвхөн онцгой тохиолдолд визийн дэмжлэг үзүүлдэг.
Хөтөлбөрийн үндсэн мэдээлэл
- Зохион байгуулагч: Centre for the Governance of AI (GovAI)
- Албан тушаал: Research Fellow (Судалгааны ажилтан)
- Хугацаа: 2 жил (сунгах боломжтой)
- Байршил: Их Британи, АНУ
- Санхүүжилт: Бүрэн санхүүжилттэй
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 16
Санхүүгийн болон бусад давуу тал
Сонгогдсон оролцогчид дараах боломжуудыг эдэлнэ.
- Туршлага, ажиллах байршлаас хамаарсан өрсөлдөхүйц цалин.
- Визийн ивээн тэтгэлэг.
- Лондон хотод ажиллах тохиолдолд жилийн 84,000–103,500 фунт стерлингийн цалин.
- Вашингтон хотод ажиллах тохиолдолд жилийн 134,500–170,000 ам.долларын цалин.
- Амьжиргааны өртөг өндөр бүсэд ажиллавал нэмэлт урамшуулал.
- Эрүүл мэнд, шүд болон харааны даатгал.
- Эрүүл мэндээ хамгаалах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх болон хүүхэд асрахтай холбоотой жилийн төсөв.
- Алсаас ажиллагчдад хамтын оффис (coworking space)-ын зардлын дэмжлэг.
- Уян хатан ажлын цаг.
- Эцэг эхийн уртасгасан чөлөө.
- Эргономик ажлын хэрэгслийн дэмжлэг.
- Ажил олгогчийн 10 хувийн тэтгэврийн шимтгэл.
- Жилд 33 хоногийн цалинтай амралт (нийтийн амралтын өдрүүдийг багтаасан).
Судалгааны чиглэлүүд
Оролцогчид дараах чиглэлүүдийн аль нэгээр судалгаа хийх боломжтой.
- Хиймэл оюун ухааны эрсдэлийн удирдлага (AI Risk Management)
- Хиймэл оюун ухааны засаглал (AI Governance)
- Төрийн бодлого (Public Policy)
- Техникийн AI Governance
- AI-ийн эдийн засаг
- AI болон геополитик
- Аюул заналын загварчлал (Threat Modeling)
- AI аюулгүй байдал (AI Safety)
- Стратегийн бодлогын судалгаа
Тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.
- Өндөр чанартай судалгаа хийж байсан туршлагатай байх.
- AI Governance эсвэл түүнтэй ойролцоо чиглэлээр мэдлэг, туршлагатай байх.
- Хиймэл оюун ухааны ирээдүйг хариуцлагатайгаар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байх.
- Нөлөө бүхий судалгааны бүтээл гаргаж байсан туршлагатай байх.
- Бие даан судалгаа хийхийн зэрэгцээ багийн орчинд үр бүтээлтэй хамтран ажиллах чадвартай байх.
- Залуу судлаачдад зөвлөгөө өгч, чиглүүлэн ажиллах сонирхолтой байх.
Онцлох нь: Энэхүү хөтөлбөрт албан ёсны боловсролын зэрэг заавал шаардахгүй. Их сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүд өргөдөл гаргах боломжтой.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Research Fellow нь дараах ажлуудыг хариуцан ажиллана.
- Бие даасан судалгааны чиглэл боловсруулж хэрэгжүүлэх.
- Бодлогын баримт бичиг, судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх.
- Засгийн газар болон бодлого боловсруулагчдад зөвлөмж өгөх.
- Судалгааны семинар, сургалт, арга хэмжээ зохион байгуулах.
- Судалгааны тэтгэлэгт оролцогчид болон залуу судлаачдыг чиглүүлэн ажиллах.
- GovAI байгууллагын судалгааны стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Сонирхогчид 2026 оны 8 дугаар сарын 16-наас өмнө GovAI-ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан онлайн өргөдлөө илгээх шаардлагатай. Өргөдөл гаргах заавар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын албан ёсны вэбсайтаас авах боломжтой.
https://www.governance.ai/post/research-fellow