

Netflix-ийн алдарт болзооны реалити шоу "Single's Inferno"-гийн оролцогч, Өмнөд Солонгосын мэргэжлийн сагсан бөмбөгчин И Гван Хи (Lee Gwan-hee) наймдугаар сарын 1-нд Монголд ирэхээр болжээ.
Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн SG Apes баг болон БНСУ-ын мэргэжлийн лиг болох KBL (Korean Basketball League)-ийн Seoul Samsung Thunders багийн хооронд болох "Summer Slam 2026" нөхөрсөг тоглолтын бүрэлдэхүүнд багтан тоглох юм. Тоглолт MBank Arena-д зохион байгуулагдах бөгөөд Монголын хөгжөөн дэмжигчид KBL-ийн багийг эх орондоо анх удаа ойроос үзэх боломжтой болж байна.
И Гван Хи нь сүүлийн жилүүдэд зөвхөн сагсан бөмбөгөөр бус, энтертайнмент ертөнцөд ч олны танил болсон тамирчин. Тэрээр 2023 оны сүүлээр цацагдсан Netflix-ийн "Single's Inferno" шоуны гуравдугаар улиралд оролцож, өөртөө итгэлтэй зан чанар, шулуун харилцаагаараа үзэгчдийн хамгийн их ярилцсан оролцогчдын нэг болсон юм.
И Гван Хи гэж хэн бэ?
Тэрээр олон жилийн турш KBL-д тоглож, лигийн туршлагатай хамгаалагчдын нэгт тооцогддог. Хурдтай довтолгоо, тоглолт унших чадвар, өрсөлдөгчөө шахалтанд оруулдаг хамгаалалтаараа танигдсан тоглогч юм.
Монголын хөгжөөн дэмжигчдэдээ зориулсан Гван Хигийн мэндчилгээ:
Спорт, энтертайнментыг нэгтгэсэн онцгой зочин

И Гван Хигийн Монгол дахь айлчлал нь зөвхөн сагсан бөмбөг сонирхогчдоос гадна K-content болон Солонгосын энтертайнментын фенүүдийн анхаарлыг татаж байна. "Single's Inferno" шоугаар дамжуулан олон улсын хэмжээний танигдсан түүнийг бодитоор харах боломж Монголд анх удаа бүрдэх гэж байгаа нь энэхүү тоглолтын онцлох үйл явдлын нэг болжээ.
Summer Slam 2026 тоглолтод хоёр багийн шилдэг бүрэлдэхүүн оролцох бөгөөд Монголын үзэгчид Азийн хүчирхэг лигийн тоглогчдын ур чадварыг эх орондоо үзэхээс гадна Netflix-ийн алдарт реалити шоуны одтой нэгэн тайзан дээр уулзах боломжтой болох нь.
Сонирхолтой баримт: И Гван Хи "Single's Inferno 3" шоуны хамгийн ахмад оролцогч байсан бөгөөд шоуны дараа түүний Instagram дагагчдын тоо хэдхэн долоо хоногийн дотор хэд дахин өсөж, олон улсын хэмжээнд танигдсан тамирчин болсон юм.
Түүний инстаграм хаяг: @leegwanhee0429

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!