Ягаан өнгөтэй шинэ төрлийн шоколадыг нээжээ


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Улаан рүби какао гэж та өмнө нь сонсож байсан уу? Энэ нь 2017 онд бүтээгдсэн шинэхэн амттан юм. Уг бүтээгдэхүүн нь тод ягаан өнгөтэй учраас хүн бүрийн анхаарлыг татаж байгаа юм байна. Шоколадны гэр бүлийн хамгийн шинэ хийгээд дөрөв дэх гишүүн нь болж байгаа ягаан шоколад нь бусад төрөл болох хар, сүүтэй, цагаан шоколаднаас тэс өөр амттай гэнэ шүү.

Рүби шоколад яагаад ягаан өнгөтэй вэ?

Бид хоолыг амаараа идэхээс өмнө эхлээд нүдээрээ иддэг. Харваас тод ягаан өнгөтэй, сэтгэл татам рүби шоколад нь энэ тал дээр хэнийг ч гонсойлгохгүй биз. Ягаан өнгөнд нь ач холбогдол өгөөд байгаагийн шалтгаан нь энэ нь ямар нэг будагч бодис эсвэл жимсний өнгөнөөс болж ягаараагүй, харин өөрөө байгалиасаа ийм ягаан өнгөтэй аж.

Гэсэн ч шоколад яг яаж ягаан өнгөтэй байгаа талаар тайлбарлахад төвөгтэй. Учир нь энэхүү ягаан шоколадны нууцыг мэдэх ердөө ганц л компани бий. “Каллебо”.

Эдгээр Бельгийн шоколад үйлдвэрлэгчид бүх нууцаа бүрэн дэлгээгүй ч, ягаан өнгө нь Эквадор, Бразил, болон Зааны Ясан Эрэгт олддог Ruby Cocoa Beans буюу Руби какаоны өвөрмөц сортын ачаар бий болдог гэж тэд тайлбарлаг.

Ruby Cocoa Beans-ээс ялгаатай нь энгийн шоколадны гарал үүсэл нь Месоамерикт хамаардаг. Эртний майя болон ацтек зэрэг соёл иргэншлүүд какаоны модыг анх нээсэн бөгөөд эдгээр соёл иргэншлүүд какаоны модыг тарьж, түүний үрийг боловсруулан язгууртнуудын уудаг гашуун ундаа хийдэг байжээ. Харин 16-р зуунд европчууд ирснээр шоколад дэлхий даяар тархаж эхэлсэн.

Руби шоколад юугаар хийгддэг вэ?

Руби буюу ягаан эсвэл улаан шоколад нь орц найрлагынхаа хувьд цагаан шоколадтай бараг л ижилхэн. Үүнд 30%-иас доошгүй какаоны нунтаг, сүүний нунтаг, сахар болон нимбэгийн хүчил орно. Рүби шоколадыг цагаан шоколаднаас ялгаруулж буй гол орц нь нимбэгийн хүчил юм.

Руби шоколадны ягаан өнгө нь өөр төрлийн какаоны үрнээс бус, харин үйлдвэрлэлийн процессоос үүдэлтэй гэж үздэг. Хар шоколадны гүн, олон давхар амтыг бий болгохын тулд какаоны үрийг дор хаяж нэг долоо хоног исгэдэг. Харин ruby cocoa beans буюу руби какаоны үрийг исгэлгүйгээр хэрэглэж, хүчиллэг бодисуудтай хослуулснаар ягаан өнгө болон жимсэрхүү амтыг бий болгодог гэх таамаглалаа хамгийн үнэний ортой юм.

Руби шоколад ямархуу амттай вэ?

Орц найрлагынхаа хувьд цагаан шоколадтай төстэй тул бага зэрэг төстэй амтагдах магадлалтай ч руби шоколаданд өөрийн гэсэн өвөрмөц амт байдаг. Каллебо үүнийг жимслэг амт болон зөөлөн, өтгөн бүтэц хоёрын төгс хослол хэмээн тодорхойлдог.

Энэ нь сүүтэй шоколаднаас илүү кремлэг, харин цагаан шоколаднаас бага зэрэг чихэрлэг бөгөөд жимс болон цитрусын зөөлөн амтыг агуулна. Зарим амтлагчид тарагтай төстэй, бага зэрэг исгэлэн амтыг ч анзаардаг.

Руби шоколадны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хар шоколад нь эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай байдаг ч, эдгээр ашиг тусын ихэнх нь какаоны нунтгаас үүдэлтэй байдаг бөгөөд руби шоколаданд тухайн какао нунтгийг агуулагддаггүй. Гэсэн хэдий ч ягаан шоколад, цагаан шоколадтай төстэй байдлаар эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг.

Цагаан шоколад нь зөвхөн сэтгэл зүйд төдийгүй бие махбодод ч тустай. Энэ нь яс бэхжүүлэхэд чухал кальци, мөн витамин B2, B3-аар баялаг. Мөн шоколаданд ретинол агуулагддаг бөгөөд энэ нь хамгийн их борлуулалттай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд байдаг найрлага юм. Цагаан шоколадтай адил руби шоколад нь ямар ч сэргээх бодис агуулаагүй тул хүүхдүүд болон кофейн хэрэглэхээс зайлсхийх хүсэлтэй хүмүүст тохиромжтой.

Эх сурвалж: Venchi

#шоколад