

2026/2027 оны хичээлийн жилд 4 улиралтай, бие даалтын 2 долоо хоногтой. Ахлах ангид цахим сургалтын 1 долоо хоногтой байна.
ЕБС-ийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх хуваарьт өөрчлөлт орохгүй. Есдүгээр сарын 1-нд хэвийн эхэлнэ.
Бага ангийн хичээл 5 сарын 28-нд, дунд ахлах ангийн хичээл 6 сарын 4-нд тус тус дуусна.
Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир “COP17 хурлыг Монголд зохион байгуулна. Хуралд оролцохоор 2800 гаруй зочин, төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо гарсан. Зочдыг хотын төвийн шаардлага хангасан зочид буудлуудад байрлуулна. Зочдыг зохион байгуулах газар руу тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Тодруулбал, Нэмэлт болон элсэлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 17-ноос эхлэн цахимаар болно. Мөн их сургуулийн хичээл сонголт 100 хувь цахимаар үргэлжилнэ. Хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар, есдүгээр сарын 14-нөөс танхимаар эхэлнэ” гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!