

"The Twilight Saga"-ын Эдвард Каллены дүрээр үзэгчдийн танил болсон Роберт Паттинсон өнөөдөр Холливудын хамгийн эрэлттэй, олон талын авьяастай жүжигчдийн нэг болжээ. Харин сүүлийн жилүүдэд тэрээр өөр хоорондоо тэс өөр төрлийн том кинонуудад дүр бүтээж байна. Үүнийг энэ жил гарч байгаа шинэ кинонуудаас харж болох юм. 2026 онд Роберт Паттинсон нийтдээ дөрвөн томоохон кинонд дүр бүтээсэн ба тэдгээрийн талаар мэдээллийг хүргэж байна.
THE Drama
The Drama кино нь Роберт Паттинсон болон Зендаяагийн анхны хамтарсан бүтээл гэдгээрээ 2026 оны хамгийн их хүлээлттэй романтик драмуудын нэг байсан. Кино нээлтийн дараа жүжигчдийн хоорондын хамтралын зохицлыг онцолж олон кино шүүмжлэгдчээс эерэг үнэлгээ авсан байна. Ялангуяа Паттинсоны романтик дүрээс илүү бараан, төвөгтэй дүр бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан байна.
Зендаяа болон Паттинсон нарын нэр хүнд киноны маркетингийн гол давуу тал болж, кино дэлхийн зах зээлд амжилттай нээлт хийсэн. Мөн хоёр жүжигчний шүтэн бишрэгчдийн хүлээлт өндөр байсан тул тасалбарын борлуулалтад нөлөөлжээ.

The Odyssey
The Odyssey нь 2026 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн төдийгүй, кино урлагийн цар хүрээг дахин тодорхойлсон бүтээлүүдийн нэг болж байна. Эртний Грекийн домогт суурилсан “The Odyssey” нь Ноланы бусад бүтээлүүдийн нэгэн адил нарийн зохиомж, хүчтэй дүрүүд, сэтгэлзүйн гүн агуулгыг хослуулсан бүтээл болсон бөгөөд IMAX форматаар үзэхэд тохиромжтой кинонуудын нэгээр үнэлэгдэж байна.
Роберт Паттинсон уг кинонд Odysseus-ын эхнэр Penelope-д сэтгэлтэй, эрх мэдэлд тэмүүлсэн Antinous-ийн дүрийг бүтээсэн. Түүний дүр нь Одиссейгийн аяллын үеэр гарч ирэх хамгийн нөлөө бүхий, зөрчилтэй дүрүүдийн нэг болжээ. Эрх мэдэл, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн Antinous нь Пенелопад сэтгэлтэй төдийгүй Итакагийн хаан ширээг өөрийн болгох зорилготой аюултай өрсөлдөгчөөр дүрслэгдсэн байна.

Primetime
Энэхүү бүтээл нь их төсөвтэй блокбастеруудаас ялгаатай нь бодит явдлаас сэдэвлэсэн, сэтгэл зүйн гүн гүнзгий өгүүлэмжтэй триллер гэдгээрээ онцлог. Роберт Паттинсон зөвхөн гол дүрд тоглоод зогсохгүй продюсероор нь ажиллаж байгаа нь түүний жүжигчний сонголт улам бие даасан, зоримог болж буйн илрэл юм. Ашиг орлогоос илүү чанар, уран сайхны үнэ цэнийг эрхэмлэдэг A24 студийн бүтээл гэдэг утгаараа “Primetime” нь Паттинсоны жүжигчний ур чадварыг цоо шинэ түвшинд харуулах чухал сорилт болж байна.

Dune III
“Dune: Part Three” нь өмнөх хоёр ангийнхаа том амжилтыг үргэлжлүүлэх, энэ оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг юм. Эхний хоёр анги нь кассын орлогоороо тус онууддаа бокс оффисд дээгүүрт бичигдэж, Оскарын хэд хэдэн шагналыг хүртэн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан тул гурав дахь анги ч мөн адил томоохон амжилт үзүүлэх төлөвтэй байна.
Тус кинонд Роберт Паттинсоны шинээр бүтээж буй Scytale-ийн дүр нэмэгдсэн нь кино сонирхогчдын анхаарлыг татаж, 2026 оны box office-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болгож байгаа юм.
Роберт Паттинсоны 2026 оны карьерын шинэ оргил
2026 он Роберт Паттинсоны карьерын завгүй жилүүдийн нэг болж, тэрээр романтик драм болох “The Drama”, алдарт найруулагч Ноланы “The Odyssey”, A24-ийн сэтгэлзүйн триллер кино “Primetime”, шинжлэх ухааны уран зөгнөлт кино “Dune: Part Three” гэсэн дөрвөн өөр төрлийн бүтээлээр зэрэг үзэгчдэд хүрч байна.
Энэхүү дөрвөн өөр өнгө төрхтэй кино нь Роберт Паттинсоны жүжигчний ур чадвар, сонголтын цар хүрээг харуулж, түүнийг Холливудын хамгийн эрэлттэй, сонирхол татсан жүжигчдийн нэг хэвээр байгааг харуулсан онцгой жил болж байна.
Эх сурвалж: Tudum, variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!