Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол улсад анх удаа зохион байгуулж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монгол Улс олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээн болох International Mathematics Competition (IMC)-ийн 26 дугаар олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулж байна.

Тус олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын сурагчид 2025 онд Вьетнам Улсад болсон IMC-ийн 25 дугаар олимпиадаас цом хүртэж, дараагийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан нь энэхүү тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах үндэс болсон юм.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханы мэдээлэл

#математикийн олимпиад