BLACKPINK-ийн гал гарсан Pink Venom-ын эргэн тойронд


Б.Дариа | YOLO.MN
2022-08-19

BLACKPINK хамтлаг 2 жилийн дараа уран бүтээлээ цацлаа. Аймар уу?

Дууг нь сонсож MV /клип/-г нь үзэж амжсан гэж тааж байна. /This that pink venom, this that/

BLACKPINK-ын шинэхэн дуу "Pink Venom " Солонгосын уламжлалт geomungo төрлийн хөгжмөөр эхэлж хүчирхэг хип хопоор гал тавьжээ. Тэд дэлхий даяар хүсэн хүлээсэн сонсогчдынхоо хүлээлтийг давж, сэтгэл зүрхэнд нь хортой бодис мэт шингэх зорилготой ирсэн гэлтэй. YG Entertainment-ын хамгийн их төсвөөр бүтсэн бичлэгтэй  "Pink Venom" дууны бүх л эд эс бүхэн хараа булааж, байлдан дагуулж байна.

Үүнээс гадна 9 дүгээр сард BLACKPINK 2 дахь бүрэн хэмжээний цомог болох "Born Pink"-ийг гарах юм.

Ингээд та бүхэнд нетизенүүд уран бүтээлийг хэрхэн хүлээж авсан тухай сонин хачинаас сонирхуулъя.

“Blackpink хамтлагийн шинэ дуу гармагцаа Melon чартад 2022 оны хамгийн олон сонсогчтой дуу боллоо"

1. Blackpink - Pink Venom 

2. BTS - Yet To Come

3. NCT DREAM - Glitch Mode

4. Red Velvet - Feel My Rhythm

5. Im Youngwoong - If We Ever Meet Again

6. NCT DREAM - Beatbox

7. PSY - That That 

8. BTS - Born Singer

9. Taeyeon - INVU

10. SNSD - Forever 1

Нетизенүүд:

  • Хөөх өдрийн нэг цагт гаргаад уу???
  • Gangster-үүд бол өдрийн нэг цагт ч ингэж чадна. 
  • Хөөх, BTS-с ч дээгүүр байна.
  • Хөөх, тэд чаджээ...
  •  Blackpink чартуудыг урж тасдаж байна... Youtube дээр ч сайн явж байгаа. Чартуудад ч хит болох юм шиг байна. Тэдэнд баяр хүргэе.
  • Хэрэв 6 цагт цацсан бол бүр зуун мянган сонсогчтой болохоор байжээ. /ккк/ Сэтгэл хөдөлж байна.
  • Нэг, хоёрт байгаа Blackpink, BTS хоёулаа дуугаа өдөр нэг цагт цацсан. Gangster-үүд /kkk/
  • Bigbang-ийг орхичихсон уу?
  • Blackpink үнэхээр өөр түвшнийх юм байна. Тэд оргилд нь ч байна, хэзээ ч нурахгүй хана байх. Гэхдээ үүнээс ч илүү байж чадна. Энэ дөнгөж халаалтын дуу гээд бод доо.
  • Blackpink галзуу юм.
  • BTS, Blackpink, IU гурав зэрэг дуугаа цацвал юу болох бол?

Тэдний шинэ дуу цацагдаад ердөө таван цаг болж буй ч аль хэдийн 35 сая үзэлттэй болжээ. 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай