

Хиймэл оюун ухааны OpenAI компани туршилтын үеэр хиймэл оюун ухааны (AI) загваруудын нэг нь хяналтаас гарч, бие даан кибер халдлага үйлдсэн талаар мэдээллээ.
*OpenAI нь өдөрт хэдэн сая хүн ашигладаг хиймэл оюун ухаант чатбот ChatGPT-г хөгжүүлсэн компани юм.
Тус компанийн мэдээлснээр хүний өгсөн даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай AI агент нь тусгай хамгаалалттай туршилтын орчинд ажиллаж байхдаа системийн сул талыг илрүүлэн туршилтын хяналтаас гарчээ.
Үүний дараа AI загварууд хуваалцдаг дэлхийн хамгийн том платформуудын нэг болох Hugging Face-ийн дотоод системд нэвтрэх оролдлого хийсэн байна.
OpenAI энэ явдлыг "Урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг" хэмээн тодорхойлж, Hugging Face компанитай хамтран мөрдөн шалгаж байгаагаа мэдэгджээ.
Hugging Face-ийн гүйцэтгэх захирал "Энэ бүхнийг хиймэл оюун ухаан өөрөө бие даан хийсэн нь итгэмээргүй" гэж цахим хуудастаа бичсэн байна.
Одоогоор тус компани хэрэглэгч болон түншүүдийн мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байгаа бөгөөд халдлагыг аль хэдийнэ зогсоосноо мэдэгджээ.
Энэ явдал нь хиймэл оюун ухааны чадавх хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ үед одоогийн хамгаалалтын арга хэмжээ хангалттай эсэх талаар маргаан өрнүүлж болзошгүй байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!