

“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд "Айраг" наадам Хүй долоон худагт зохиогдлоо.
Монголчуудын уламжлалт үндэсний идээ айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв.
Айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилсан юм. Айрагны соёлын нэгээхэн хэсэг болох монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн болж, наадамчин олон оролцон хөгжилдлөө.
Оюун ухаан сорих тоглоомыг аялгуулан дуулж хэлэлцдэг дэмбээ нь монголчууд бидний давтагдашгүй соёлын нэгэн өв билээ. "Айраг" наадмыг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Соёл Урлагийн Газар хамтран зохион байгуулжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!