
Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний 3D компьютер график анимейшн болох Toy Story анх 1995 онд нээлтээ хийж байсныг та мэдэх үү? Хэдэн үеийнхний хайртай хүүхэлдэйн киноны хөшигний ард өрнөсөн сонирхолтой түүхүүдээс хуваалцаж байна.
1. Вүүди анх "аймшигтай", муухай ааштай хүүхэлдэй байсан

Тийм ээ, бидний хайртай, тусархаг ковбой Вүүди анхны зохиол дээрээ бусад тоглоомуудыг дээрэлхдэг, маш зэвүүн, сөрөг дүр байжээ. Киног бүтээгчид түүнийг арай зөөлрүүлж, эерэг дүр болгохоор шийдсэн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн зөв шийдвэрүүдийн нэг болсон юм.
2. Базз Лайтярын нэр сар руу ниссэн сансрын нисгэгчээс гаралтай

Сансрын хамгаалагч Базз Лайтяр (Buzz Lightyear)-ын нэрийг 1969 онд Аполло 11 хөлгөөр саран дээр хөл тавьсан алдарт сансрын нисгэгч Базз Олдрин (Buzz Aldrin)-ы нэрнээс сэдэвлэн өгчээ.
3. Базз анх улаан өнгөтэй байх ёстой байв
Баззыг бид цагаан, ногоон, нил ягаан өнгийн хослолоор нь мэддэг. Гэвч анхны концепт дизайн дээр тэрээр тод улаан өнгийн өмсгөлтэй байхаар зурагдсан байжээ. Дараа нь түүнийг илүү сансрын технологийн дүр төрхтэй харагдуулахын тулд өнгийг нь өөрчилсөн байна.
4. Барби хүүхэлдэй 1-р ангид тоглох ёстой байсан ч Mattel татгалзжээ

Тоглоомын ертөнцийн хатан хаан Барбиг анх нэгдүгээр ангид тоглуулахаар Mattel компанид хандсан боловч тэд "Энэ кино амжилт олохгүй, Барбигийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө" гэж үзээд зөвшөөрөөгүй гэдэг. Харин кино маш том тэсрэлт хийсний дараа 2 болон 3-р анги дээр Барбиг дуртайяа тоглуулсан түүхтэй.
5. Pixar Toy Story 2-оо бараг устгачихсан
Toy Story 2 бүтээж байх үед Pixar-ийн сервер дээрх их хэмжээний өгөгдөл санамсаргүйгээр устсан байна. Аз болж гэрээсээ ажиллаж байсан продюсер Галин Сусманы компьютерт хадгалагдсан нөөц хуулбарын ачаар киноны ихэнх материалыг сэргээж чаджээ.
6. Эндигийн өрөөний номнууд Pixar-ийн өмнөх бүтээлүүдийг нуусан байдаг

Toy Story кинонд Эндигийн өрөө болон бусад орчинд Pixar-ийн өмнө бүтээсэн Luxo Jr., Red's Dream, Tin Toy зэрэг богино хэмжээний анимейшнуудад зориулсан олон "easter egg" нуугдсан байдаг. Анхааралтай ажиглавал эдгээр бүтээлүүдийн нэр, дүрслэлүүдийг олж харж болно.
7. 31 настай “Тоглоомын түүх”
Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний 3D компьютер график анимейшн болж түүхэнд үлдсэн. Бид Вүүди, Базз хоёртой анх танилцав.
Киноны файлууд серверээс устсан ч техникийн захирлын ачаар аврагдаж, анхны ангиасаа ч илүү их ашиг олсон амжилт гаргажээ.
Энди коллежид явж, тоглоомуудаа хүүхдийн цэцэрлэгт үлдээдэг хэсэг нь зөвхөн хүүхдүүд гэлтгүй хамт өссөн залуусыг ч уйлуулсан юм.
Вүүди өөрийн шинэ замыг сонгож, Базз болон бусад үнэнч найзуудаасаа салж, бие даасан амьдралаа хөөдөг.
Энэ оны зун нээлтээ хийж буй цоо шинэ анги! Энэ удаад Вүүди, Базз нар ухаалаг таблет, утас, технологийн эсрэг хүүхдүүдийн анхаарлыг татах гэж тулалдана.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!