IHC Apes багийн хожлын цуврал үргэлжиллээ


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-12-23

Улиралд нэг ч хожигдоогүй амжилттай Ай Эйч Си Эйпс баг тав дахь тоглолтдоо Баянгол Харцага багийг хожлоо.

Тоглолтын эхлэлийг Дуррел Саммерс тэргүүтэй Эйпсийн залуус сайн хийж 19 онооны давуу байдлыг авчирсан. Тоглолтын үлдсэн үед Баянгол Харцага баг онооны зөрүүг нэхсээр эцсийн мөчид 93-104 харьцаатай хожигдлоо. Баянгол Харцага багаас Мөнхбилэг, Баянбаатар, Жаррон Крамп нар нийлээд 59 оноо авсан ч хожил хангалтгүй байв.

Харин ээлжит хожлоо авсан Ай Эйч Си эйпс багаас легионер тоглогч Дуррел Саммерс 38 оноо авч улирлын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн бол түүнд Өлзий-Орших 17, Ганбаатар 14, Цэрэнбаатар 10 оноогоор тусалсан байна. Мөн сэлгээнээс Санчир 8 оноо, Пүрэвбаатар 7 оноо авсан. IHC Apes баг энэ улиралд хожигдоогүй амжилттай байгаа хоёр багийн нэг хэвээр үлдлээ. Тэдний дараагийн учраа хүчирхэг Тэнүүн Өлзий Металл баг.

Өдрийн төгсгөлд Монголын Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн түүхт багуудын тулаанд Хасын Хүлэгүүд 100-91 харьцаатай М Гарьд багийг яллаа. Хүлгүүдээс таван тоглогч тус бүр 15-аас дээш оноо авчээ. Стив Вуден Жр 22, Вилл Стенфорд Жр 16, Азбаяр 15, Мөнхбаатар 16, Билгүүн 18 оноог тус тус авсан байна. Харин М Гарьд багаас Тэмүжин 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тэлмэн 16, Энхбаясгалан 11, Дөлгөөнмөрөн 18 оноог тус тус авсан. Хасын Хүлэгүүд багийн хожил байгуулсан гол шалтгаан сэлгээний оноо байлаа. М Гарьд багийн сэлгээ 24 оноо авсан бол Хүлгүүдийн сэлгээ 47 оноо авчээ. Том тоглолтод хожсон Хасын Хүлэгүүд багийн дараагийн учраа Баянгол Харцага баг.

#Мэдээ