МАТЕМАТИКИЙН түвшин тогтоох, хараат бус шалгалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авна


Сондор | YOLO.MN
2016-11-09

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Математикийн түвшин тогтоох, хараат бус, анхан шатны  шалгалт анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү шалгалт нь сурагчдын хувьд математик, геометрийн мэдлэгээ ямар түвшинд байгааг шалгах, бусад шалгуулагчидтай харьцуулах, харин эцэг эхчүүдэд хүүхдийнхээ түвшинг бодитоор үнэлүүлж, сургуулийн дүнтэй нь харьцуулах боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлогтой.

БНТУ-ын Истанбулын Эсэнюрт Их Сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болох Фэст сургалтын төв нь хөндлөнгийн, хараат бус, үнэ төлбөргүй шалгалтыг Монголдоо анх удаа зохион байгуулах юм байна.

Шалгалтын бүртгэл энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд тус сургалтын төв дээр бүртгэж мандат олгох ба зөвхөн мандат авсан сурагчид шалгалтад орох боломжтой гэдгийг анхаараарай.

Зохион байгуулагчдын зүгээс цаашид улирлын амралт бүрээр Математик, Геометрийн түвшин тогтоох анхан, дунд, ахисан түвшний  шалгалтуудыг зохион байгуулах зорилготой байгаа аж.

Тухайлбал 2-р улирлын амралтаар дунд түвшний, 3-р улирлын амралтаар ахисан түвшний гэх зэргээр шаталсан хэлбэртэй байх бөгөөд энэ удаагийн шалгалт нь анхан шатны түвшин байх юм байна.

Шалгалтын дүн Фэст сургалтын төвийн фейсбүүк хуудсаар энэ сарын 15-наас хойш мандатын кодоор тавигдаж, 80 онооноос дээш дүн авсан сурагчдад батламж олгох юм байна.

Дашрамд сонирхуулахад, Фэст сургалтын төв нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй сургалтын байгууллага аж. Тус сургалтын төв нь математик, геометрийн хичээлүүдээр сургалт явуулж Монгол-Туркийн хамтарсан сургуулийн шалгалт болон ЭЕШ-нд бэлддэг, бэлдсэн сурагчид нь өндөр оноотой тэнцсээр ирсэн амжилттай. Мөн түүнээс гадна Турк хэлний анхан, дунд болон ахисан шатны сургалтуудыг явуулдаг юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Lesson #Math