MAMAMOO хамтлагийн Whee In соло эргэн ирэлт хийнэ


YOLO.mn | YOLO.MN
2023-09-14

MAMAMOO хамтлагийн Whee In аравдугаар сарын 12-нд эргэн ирэлтээ хийхээр болжээ. Тэрээр дөрөвдүгээр сард гаргасан төрсөн өдрийн тусгай сингл "D-Day" уран бүтээлээсээ хойш жил таван сарын завсарлага авч шүтэн бишрэгчдэдээ хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлээрээ эргэн ирэх баярт мэдээг дуулгалаа. Үүний зэрэгцээ MAMAMOO хамтлагийн бүх гишүүд энэ жил төрөл бүрийн хөгжмийн төслүүдэд идэвхтэй оролцож, өнгөрсөн сард "Two Rabbits" цомгоо гаргасан. Мөн Hwa Sa есдүгээр сарын 6-нд "I Love My Body" шинэ соло уран бүтээлээ цацсан.  

Эх сурвалж: Allkpop

#мэдээ