ILLIT хамтлагийн Moka эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээсээ түр завсарлага авахаар болжээ


А.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

K-pop охидын ILLIT хамтлагийн гишүүн Moka эрүүл мэнддээ анхаарч, бүрэн эдгэрэхийн тулд уран бүтээлийн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоохоор болжээ.

BELIFT LAB агентлагийн мэдээлснээр Moka өнгөрсөн хугацаанд айдас түгшүүрийн шинж тэмдгүүдийн улмаас эмчилгээ хийлгэж, бие болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч байсан аж.

Тэрбээр дөрөв дэх мини цомог болох "MAMIHLAPINATAPAI"-ийн бэлтгэлийн үеэс эхлэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд фэнүүдтэйгээ уулзахыг хүссэн учраас сурталчилгааны сүүлийн долоо хоногт зарим тайзны тоглолтод оролцсон байна.

Гэсэн ч эмчийн зөвлөгөө болон хамтлагийн гишүүдтэй хийсэн ярилцлагын үр дүнд Mokaд илүү тогтвортой орчинд амарч, бүрэн эдгэрэх хугацаа шаардлагатай гэж үзжээ.

Улмаар Moka бүх үйл ажиллагаагаа түр зогсоож, эрүүл мэнддээ төвлөрөхөөр болсон байна. Харин ILLIT хамтлаг ойрын хугацаанд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.

Агентлагийн зүгээс Mokaг фэнүүдтэйгээ дахин уулзах хүртэл нь бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Soompi

#Kpop