

Орчин үеийн технологийн тусламжтайгаар та заавал мэргэжлийн дизайнер байх шаардлагагүйгээр өөрийнхөө зургийг хүссэнээрээ хувиргах боломжтой боллоо. Та ердөө Gemini эсвэл ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны чатад өөрийн зургийг оруулаад, доорх англи промптуудыг хуулж бичихэд л хангалттай.
Yolo.mn-ийн уншигчдадаа зориулан хамгийн сонирхолтой, өвөрмөц үр дүн өгөх 5 промптыг хүргэж байна.
1. 90-ээд оны киноны дүр болохыг хүсвэл:
Хэрвээ та өөрийгөө хуучны Холливудын өсвөр насны киноны дүр болж, кино хальсны зөөлөн дулаан өнгө аястай харагдахыг хүсвэл энэ промптыг ашиглаарай.
Prompt: Turn my photo into a 1990s teen movie character. Soft film camera lighting, vintage school hallway background, casual denim outfit, cinematic mood, nostalgic colors, realistic face details.

2. "Studio Ghibli" анимейшн ертөнцөөр аялах:
Японы алдарт Гибли студийн бүтээлүүд шиг гараар зурсан мэт зөөлөн, дулаан, үлгэрийн мэт дүр төрхийг энэ промпт танд өгөх болно.
Prompt: Transform this portrait into a Studio Ghibli-inspired anime scene. Warm sunset lighting, detailed eyes, soft wind effect, magical atmosphere, and hand-painted animation style.

3. Өөрийн гэсэн "Action Figure" тоглоомыг бүтээх:
Өөрийгөө яг л дэлгүүрийн лангуун дээр зарагдаж буй чанартай, цуглуулгын тоглоом (Action figure) мэт харагдуулахыг хүсвэл доорх текстийг бичээрэй.
Prompt: Create a realistic action figure version of me inside toy packaging. Include accessories that match my personality, cinematic product photography, detailed plastic texture, and collectible edition style.

4. Ирээдүйн "Киберпанк" ертөнцийн баатар:
Неон гэрэлтүүлэг, футурист загвар, өндөр технологийн ирээдүйд та яг л видео тоглоомын гол дүр шиг харагдах боломжтой.
Prompt: Turn me into a cyberpunk video game character. Neon city background, futuristic fashion, glowing lights, cinematic shadows, ultra detailed, realistic sci-fi atmosphere.

5. Загварын сэтгүүлийн нүүр царай:
Таны зураг яг л "Vogue" эсвэл "GQ" сэтгүүлийн нүүрэнд зориулагдсан мэт өндөр зэрэглэлийн зураг авалт, мэргэжлийн layout-тай харагдах болно.
Prompt: Create a fashion magazine cover using my portrait. Luxury editorial style, bold typography, studio lighting, high-fashion aesthetic, realistic magazine layout.

Зөвлөгөө: AI-д зургаа оруулахдаа аль болох тод, нүүр хэсэг сайн гарсан зураг сонговол үр дүн нь илүү бодит гарах болно шүү! Танд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!