Кпопын эргэн тойронд: Blackpink хамтлаг Lady Gaga-гийн уран бүтээлд хамтарчээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-04-27

Кпоп хөгжимд дуртай уншигчдадаа зориулаад өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон шинэ, сонирхолтой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

BLACKPINK ХАМТЛАГ LADY GAGA-ГИЙН УРАН БҮТЭЭЛД ХАМТАРЧЭЭ

Энэ оны эхээр Lady Gaga болон BLACKPINK хамтлагийнхан хамтарч уран бүтээл хийнэ хэмээн цуурхал гарсан бөгөөд YG энтертайнментийн зүгээс:

- “Бид маш олон уран бүтээл дээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэхүү мэдээлэл үнэн худал эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Албан ёсны мэдээлэл гарсны дараа та бүхэнд мэдэгдэх учраас тэвчээртэй хүлээгээрэй хэмээн хүсэж байна” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл дуучин Lady Gaga Твиттер хуудсаараа дамжуулан өөрийн шинэ цомгийн дуунуудаа танилцуулснаар “Sour Candy” хэмээх уран бүтээлд нь Blackpink хамтлаг хамтарсан нь тодорхой болсон байна.

Дуучин Lady Gaga-гийн зургаа дахь албан ёсны цомог болох "Chromatica" нь энэ сарын 10-нд цацагдах байсан ч коронавирусийн тархалтын улмаас түр хойшлогдсон билээ. 

TXT ХАМТЛАГ ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Big Hit энтертайнментийн зүгээс TXT хамтлаг "TOMORROW x TOGETHER" хэмээх цомог гаргахаар ажиллаж байгаа талаар мэдэгдлээ. 

TXT нь BigHit энтертайнментийн хоёр дахь томоохон хэмжээний "төсөл" буюу BTS хамтлагийн дараа гарч ирсэн хоёр дахь эрэгтэй хамтлаг юм. Тэд 2019 оны тавдугаар сард анхны уран бүтээлээ олон нийтэд толилуулсан бол тухайн дуу нь одоогийн байдлаар Youtube-д 100 сая гаруй үзэлттэй байна. 

CHA EUN-WOO КИНОНД ТОГЛОХ УУ?

ASTRO хамтлагийн гишүүн Cha Eun-woo "True Beauty" хэмээх олон ангит киноны гол дүрд тоглох санал хүлээн авчээ.

Fantagio энтертайнментийн зүгээс:

- “Дуучин Cha Eun-woo-д “True Beauty” хэмээх олон ангит киноны санал ирсэн. Тэр одоогоор зохиолтойгоо танилцаж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Хэрвээ Cha Eun-woo уг кинонд тогловол Lee Su Ho хэмээх алдартай оюутны дүрийг бүтээх аж. Уг киног энэ оны хоёрдугаар хагаст гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

GIRLS' ALERT ХАМТЛАГ ТАРЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Roots энтертайнментийн зүгээс дараах мэдэгдлийг хийсэн байна:

- “Бид та бүхнээс уучлалт гуйхыг хүссэн юм. "COVID-19" өвчин манай компанийн санхүүд хүчтэй нөлөө үзүүлж байгаа тул бид Girls' Alert хамтлагийн үйл ажиллагааг цаашид дэмжих боломжгүй боллоо. Тиймээс тус хамтлагийн гишүүдтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосноо мэдэгдэж байна. Хэрэв Girls' Alert хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийвэл манай компанийн зүгээс тэднийг чадах чинээгээрээ дэмжих болно. Та бүхэн ч бас тэднийг дэмжиж урам хайрлаж өгөөрэй”

Girls' Alert хамтлаг нь 2017 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан билээ. 

SOLAR-ИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

MAMAMOO хамтлагийн ахлагч Solar энэ сарын 23-ны өдөр “Spit It Out” хэмээх шинэ уран бүтээл гаргасан юм. Энэ нь түүний анхны албан ёсны бие даасан уран бүтээл бөгөөд тэрээр: 

- “Шүтэн бишрэгчид маань намайг маш их дэмжсэн. Миний бие даасан цомгийг хүлээж байсан хүмүүсийн төлөө илүү шаргуу хөдөлмөрлөх болно” гэжээ.

YUBIN: ‘WONDER GIRLS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН ДАХИН НЭГДЭЭСЭЙ’

Дуучин Yubin энэ оны хоёрдугаар сарын 18-нд “rrr” хэмээх энтертайнмент байгуулж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр MBC телевизийн “Video Star” нэвтрүүлэгт оролцож, шинэхэн захирлын амьдрал болон цаашдын төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ. Харин хөтлөгч түүнээс “JYP энтертайнментэд байхад эрх чөлөөгүй байсан юм уу?” гэхэд, “JYP энтертайнмент бол том компани. Тийм болохоор бүх зүйлийг баталгаажуулах ёстой байдаг” хэмээсэн байна. Харин өөрийн гэсэн энтертайнмент байгуулсны дараа илүү амар тайван байдал мэдрэгдсэн гэжээ. Мөн түүний компанийн ажилчид гэрээсээ ажилладаг бөгөөд шаардлагатай үед цахимаар хуралддаг аж.

Yubin шинэ компани байгуулах олон шалтгаан байсны нэг нь Wonder Girls хамтлаг хэмээжээ. Тэрээр хамтлагийн гишүүдээ өөрийнх нь энтертайнментэд нэгдэж, хамтлагаа дахин үйл ажиллагаа явуулаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Blackpink #Lady Gaga #Wonder Girls