
HYBE энтертайнментийн харьяа Le Sserafim, Illit, KATSEYE гэсэн охидын гурван хамтлаг "Iconic by mistake" нэртэй хамтарсан дуугаа цацлаа. Энэхүү хамтрал нь К-поп ертөнцийн томоохон төлөөлөл болох HYPE агентлагийн хувьд хамтлаг хоорондын ховорхон тохиох томоохон хамтрал болж байна.
Тус хамтлагууд шинэ бүтээлийнхээ анхны тоглолтыг албан ёсны нээлтээс нь нэг өдрийн өмнө буюу Mnet телевизийн "M Countdown" хөгжмийн нэвтрүүлгээр олон нийтэд хүргэсэн байна.
Энэ шинэ дууны дахилт хэсгийг монгол руу орчуулбал "Та бүхний үзэн ядалтын ачаар би санамсаргүйгээр од болчихлоо." гэх зоримог дахилт хэсэг дээр суурилжээ. Энэ нь орчин үеийн охидын хамтлагуудад ирдэг олон нийтийн шүүмжлэл, сөрөг сэтгэгдлийг өөртөө итгэх итгэл, амжилт болгон хувиргаж буйг илэрхийлсэн утгатай болсон бөгөөд Z үеийнхний дунд хэдийнээ тренд үүсгээд эхлэв.
Le Sserafim хамтлагийнхан гаргасан мэдэгдэлдээ "Нэг тайзан дээр хамтдаа зогсох бидний эртний хүсэл биелсэнд үнэхээр баяртай байна." хэмээн дурдаад, энэхүү хамтрал нь дэлхийн өнцөг булан бүрд буй шүтэн бишрэгчдэдээ барьж буй "онцгой бэлэг" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!