

Австралийн уран бүтээлч Тэйм Импалагийн “Dracula” дууны BLACKPINK хамтлагийн гишүүн Женитэй хамтарсан ремикс хувилбар “Billboard Hot 100” жагсаалтын 10 дугаар байрт бичигдэж, шилдэг аравт дахин багтлаа.
Billboard-оос зургаадугаар сарын 9-нд танилцуулсан урьдчилсан жагсаалтаар тус бүтээл өмнөх долоо хоногоос дөрвөн байр ахиж, шилдэг 10 дууны тоонд эргэн орсон байна.
“Dracula” дуу анх 2025 оны аравдугаар сард Tame Impala-гийн бие даасан бүтээл хэлбэрээр цацагдаж байлаа. Харин энэ оны хоёрдугаар сард Женнигийн оролцсон ремикс хувилбар гарснаар богино хэмжээний видео платформууд дээр өргөн тархаж, тус дууны үзэлтийн амжилтыг дахин өсгөжээ.
Тус ремикс өнгөрсөн сард мөн Hot 100 жагсаалтын 10 дугаар байрт хүрч байсан билээ. Тиймээс Женни BLACKPINK хамтлагаас Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т багтсан хоёр дахь гишүүн болж байна.
Үүнээс өмнө хамтлагийн Rose “APT” хит дуугаараа Billboard Hot 100 жагсаалтын 3 дугаар байрт хүрэн хамгийн өндөр амжилтыг тогтоож байв. Женнигийн хувьд энэхүү амжилт нь түүний олон улсын хөгжмийн зах зээл дэх нөлөө, нэр хүнд улам өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!