“YSC Дотоодын Солилцооны Хөтөлбөр” зарлагдлаа

Байгаль орчны экосистемийн үнэ цэнийг таниулж, байгаль хамгааллын үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “YSC Дотоодын Солилцооны Хөтөлбөр” зарлагдлаа.
Тус хөтөлбөрийн зорилго нь Монгол орны байгалийн олон янз байдал болон МУТХГН менежментийн ялгаатай орчин нөхцөлийг оролцогчдод биечлэн туршлагаар мэдрүүлж, залуусын оролцоог нэмэгдүүлэх, дадлагажуулах, ТХГ-үүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
- Зохион байгуулагч: Монгол Экологи Төв
- Хамтрагч байгууллага: МУТХГН-н ХЗ
- Хугацаа: 2026.07.01-07.09, 2026.08.17-08.24
- Үргэлжлэх хугацаа: 7 хоног
- Оролцогчдын тоо: YSC хөтөлбөрөөс сонгогдсон 15-20 залуус (16-20 нас), Монгол Экологи Төвийн 6 ажилтан
Хөтөлбөрийн онцлог
- Байгалийн бүс нутгийн ялгаа, менежментийн онцлогийг бодитоор танин мэдэх
- Байгаль хамгаалагч, мэргэжилтэнтэй хамтран ажиллах дадлага
- Контент бүтээх (зураг, бичлэг, нөлөөллийн постер)
- ХЗ-ны өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
- YSC хөтөлбөрийн идэвхтэй, манлайлал үзүүлсэн оролцогчдоос шалгаруулсан шилдэг залуус оролцоно.
Товч хөтөлбөр:
- Өдөр 1: Танилцах, зааварчилгаа, сургалт, аяллын бэлтгэл
- Өдөр 2-5:
Байгаль хамгаалагчтай хээрийн ажил
Контент бүтээх
Байгаль хамгааллын бодит ажилд оролцох
- Өдөр 6: Сургамж солилцоо, нөлөөллийн төлөвлөгөө боловсруулах
- Өдөр 7: Буцах, хөтөлбөрийн үнэлгээ
Талуудын хариуцах зардлууд
Хамгаалалтын Захиргаанаас:
- 7 хоногийн ерөнхий хөтөлбөрийн санал, маршрут
- Автомашин (аймгийн төвөөс захиргаа хүртэл оролцогчдыг тээвэрлэх)
- Морьтой аялал хийх бол түүнтэй холбоотой зардал (морь, морь унахад зориулсан аюулгүйн тоног хэрэгсэл)
- 7 хоногийн турш хөтлөн чиглүүлэх 1–2 байгаль хамгаалагч
Монгол Экологи Төвөөс:
- Оролцогчдын хотоос аймаг руу очих, буцах тээврийн зардал
- Оролцогчдын даатгал
- 7–10 хоногийн хүнсний хангамж, хоол хийх хэрэгсэл
- Оролцогчдын майхан, мешок, гудас
- Аймаг, сумын төвд байрлах шаардлагатай үед буудлын зардал
Хөтөлбөрийн үр дүнд
Байгаль орчны нөлөөлөлд эерэг нөлөө үзүүлнэ.
- Хөтөлбөрийн оролцогчид нь байгаль хамгаалагчтай хамт хээрийн ажилд оролцож, захиргаанд туслах, контент бүтээх зэрэг бодит ажлын дэмжлэг үзүүлнэ.
- Энэ нь захиргааны өдөр тутмын ачааллыг багасгах, тухайн орчны бодит нөхцөлд суралцсан ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх суурь болоход нөлөөлнө.
- Мөн National Park Academy хөтөлбөрийн 2026 оны паспорт дээрээ 1 тамга даруулах эрх.
Нөлөөллийн контент, олон нийтэд мэдээлэл түгээх суваг нэмэгдэнэ.
- Залуусын бүтээсэн зураг, бичлэг, постер, бичвэр зэрэг нь тухайн ТХГ-ыг таниулах, сурталчлах контент болж үлдэнэ. Хөтөлбөрүүдийн Facebook, Instagram хуудаснуудаар контентууд нийтлэгдэж захиргааг сурталчилна.
Ирээдүйн байгаль хамгаалагчдыг соён гэгээрүүлэх.
- 16-20 насны сурагчид, оюутан залуус байгаль хамгааллын үнэ цэнийг бодитоор мэдэрч, ирээдүйн мэргэжлийн сонголт, нийгмийн оролцоонд хүчтэй сэдэл өгнө.
- Хөтөлбөр нь ТХГ-ын үндсэн зорилго болох боловсрол, оролцоо, хамгаалал гурвыг зэрэг хангасан хөтөлбөр болно.
Бүртгүүлэх хугацаа: 2026.06.14-ны 23:59-с өмнө
Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.