

Өнөөдөр Kim Soo Hyun-ий агентлаг GOLDMEDALIST:
“Kim Soo Hyun долоодугаар сарын 14-нд Филиппиний "Bench" брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцоно” хэмээн мэдэгдэв.
Энэ нь түүний өнгөрсөн жилийн гуравдугаар сард талийгаач Kim Sae Ron-той холбоотой үерхлийн цуурхал гарсны дараах бараг нэг жилийн завсарлагаас хойших анхны ажил болж байна.
Тухайн үед Kim Soo Hyun талийгаач Kim Sae Ron-той 2015 оноос буюу жүжигчин бүсгүйг 15 настай байхад нь үерхэн гэх зургаан жилийн харилцааны хардлага, мөн өр төлбөртэй холбоотой асуудлууд зэрэг олон төрлийн буруутгалтай тулгарсан юм.
Тэрээр хэвлэлийн бага хурал хийж эдгээр мэдэгдлийг няцаан, тэд зөвхөн Kim Sae Ron насанд хүрсний дараа болзож эхэлсэн гэж мэдэгдсэн.
Гэсэн ч Kim Soo Hyun-ийг сурталчилгааны нүүр царай болгож байсан зарим брэндүүд гэрээгээ цуцалж буйгаа зарласан бөгөөд өнгөрсөн жил нээлтээ хийхээр төлөвлөж байсан Knock-Off цуврал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!