

Нээлтийн эхний долоо хоногтоо дэлхий даяар 217 сая ам.долларын орлого олж, намтарчилсан кинонуудын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлт хийсэн “Michael” киног та үзэж амжсан уу? Энэхүү кинонд домогт поп хаан Майкл Жэксоны дүрийг гайхалтай амилуулж, дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирсэн залуу уран бүтээлч Жаафар Жэксоныг Yolo.mn онцолж байна.
Түүний амьдрал, карьер болон сонирхолтой баримтуудыг хүргэе.
ЖЭКСОНЫ ГЭР БҮЛИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА
Жаафар Жереми Жэксон (Jaafar Jeremiah Jackson) 1996 оны 7-р сарын 25-нд Лос-Анжелес хотод төржээ. Түүний аав бол алдарт "The Jackson 5" хамтлагийн гишүүн Жермейн Жэксон бөгөөд ээж Алехандра Женевьев Оазиаза нь Колумбын Богота хотод төрсөн аж. Жаафар эцэг эхийнхээ талаас нийт 11 ах эгч, дүүтэй . Түүний төрсөн дүү Жермажести Жэксон нь 2000 онд төрсөн бол эцэг нэгтэй ах Жермейн Жэксон Жүниор нь 1992 онд гэр бүлийнхээ тухай өгүүлэх "The Jacksons: An American Dream" олон ангит кинонд аавынхаа дүрийг бүтээж байжээ.
Инстаграм хаяг: @jaafarjackson
Нас: 29 нас
Орд: Арслангийн орд (Leo)

УРАН БҮТЭЭЛИЙН ГАРАА БА ХӨГЖМИЙН АВЬЯАС
Жаафар Жэксон хөгжмийн гэр бүлээс гадна Фрэнк Синатра, Стиви Уандер нараас үлгэр дуурайлал, урам зориг авдаг гэнэ. Тэрээр дуучин, бүжигчний хувиар цахим орчинд аль хэдийн танигдаж эхэлсэн байв.
Жаафар Жэксон хөгжмийн гэр бүлийн нөлөөнөөс гадна Frank Sinatra, Stevie Wonder зэрэг уран бүтээлчдээс урам зориг авдаг тухайгаа ярьж байжээ. Тэрээр дуучин, бүжигчний хувиар сошиал орчинд танигдаж эхэлсэн бөгөөд Sam Cooke, Marvin Gaye нарын дуунуудыг коверлон дуулдаг байсан.
2015 онд Jackson family-тэй холбоотой телевизийн төслүүдэд оролцож байсан бөгөөд 2019 онд анхны сингл болох “Got Me Singing” дуугаа клипийн хамт гаргажээ. Үүний дараа 2020 онд “Confused” уран бүтээлээ цацсан байна.
Мөн “The Jacksons: Next Generation” төсөл болон Tito Jackson-ий “Love One Another” дууны клипэнд оролцож байв.
\
ХОЁР ЖИЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БА MICHAEL КИНОНЫ АМЖИЛТ
Хоёр жил орчим үргэлжилсэн сонгон шалгаруулалтын дараа Jaafar Jackson 2023 оны нэгдүгээр сард Michael Jackson-ий намтарчилсан “Michael” киноны гол дүрд албан ёсоор сонгогджээ. Түүний эмээ Katherine Jackson Jaafar-ыг “Michael-ийг яг санагдуулж байна” хэмээн магтаж байсан бөгөөд Jaafar ч өөрийн Instagram хуудсаар дамжуулан баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Киноны зураг авалт 2024 онд эхэлсэн бөгөөд найруулагчаар Antoine Fuqua ажиллаж, Lionsgate студи түгээж байгаа юм. Jaafar Jackson-ий дүр сонголт болон Michael Jackson-той төстэй төрх, хөдөлгөөн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан билээ.

Хувийн амьдрал ба сонирхолтой баримтууд

Домогт поп хааны дүрийг дэлгэцнээ гайхалтай амилуулж, карьерынхаа хамгийн том тэсрэлтийг хийсэн Jaafar Jackson-ий тоглосон Michael киног та үзэж амжсан уу?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!