

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтээс санал авч байна. Түүний санаачисан хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийн зарим заалтыг танилцуулъя.

Цахим орчин, сошиал платформуудын хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, иргэдийн мэдээлэл авах, худалдан авалт хийх, улс төр, нийгмийн үзэл бодол төлөвших үйл явцад инфлюзер буюу нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг этгээд болон контент бүтээгчдийн нөлөө асар хүчтэй болсон.
Facebook, TikTok, YouTube, Instagram зэрэг платформд хэдэн зуун мянгаас сая хүртэл дагагчтай контент бүтээгчид бий болж, тэдгээрийн мэдээлэл, сурталчилгаа, зөвлөмж нь олон нийтийн хэрэглээний зан төлөвт хүчтэй нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
2025 оны байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.9 сая давж, сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо хүн амын 80 гаруй хувьд хүрсэн байна. TikTok, Facebook, Instagram зэрэг платформ дээрх контентын зах зээл жил бүр огцом өсөж байгаа боловч уг салбарын эрх зүйн орчин тодорхойгүй хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар:
Судалгаагаар 18-34 насны хэрэглэгчдийн дийлэнх нь уламжлалт зар сурталчилгаанаас илүү инфлюзерийн зөвлөмжид итгэдэг болсон нь контент бүтээгчдийн нөлөөлөл асар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Гэвч энэ салбар нь хариуцлагын тогтолцоогүй, хэрэглэгчдийг хамгаалах эрх зүйн орчингүй буй нь нийгэм, эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Олон улсад инфлюзерийн үйл ажиллагааг хууль, журмаар зохицуулах хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, Франц улс 2023 онд “Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль” баталж, төлбөртэй контентыг заавал тэмдэглэх, хүүхэд оролцуулсан сурталчилгааг хянах, крипто болон эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүний сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон. Европын холбоо, Их Британи, АНУ, БНСУ зэрэг улсад ч хэрэглэгчийг төөрөгдүүлэх контент, далд сурталчилгаанд өндөр торгууль ногдуулдаг болсон.
Монгол Улсад инфлюзерийн эдийн засаг бодитоор үүссэн боловч эрх зүйн зохицуулалт нь хоцрогдсон хэвээр байгаа тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөн бий болгох, хүүхэд залуусыг цахим эрсдэлээс хамгаалах, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хуулийн төсөл нь инфлюзер буюу олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг этгээдийн үйл ажиллагааг тодорхой эрх зүйн хүрээнд зохицуулах зорилготой.
Төсөлд:
Хуулийн төсөл нь инфлюзер, контент бүтээгч, зар сурталчилгаа захиалагч, платформ эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд цахим орчин дахь сурталчилгааны ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ.
Хууль батлагдсанаар үүсэх эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар
Хуулийн төсөл батлагдсанаар цахим орчин дахь далд сурталчилгаа, худал мэдээлэл, хэрэглэгчийг төөрөгдүүлэх контентод тавих хяналт сайжирна гэж үзэж байна. Мөн:
Түүнчлэн контент бүтээгчид өөрсдийн үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, гэрээ, татвар, зохиогчийн эрх, хэрэглэгчийн хамгааллын стандарттай болох нөхцөл бүрдэх юм.
Энэ хууль нь инфлюзерүүдийг хориглох бус харин хариуцлагатай, ил тод, олон улсын жишигт нийцсэн цахим контентын орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Урт хугацаанд цахим эдийн засаг албан ёсны хэлбэрт шилжиж, бүтээлч үйлдвэрлэл, дижитал маркетинг, соёлын экспортын шинэ салбарууд хөгжих боломж бүрдэх юм.
Хуулийн төсөл бусад хуультай уялдах байдал:
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа болно.
Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан:
Мөн цахим платформуудын үүрэг, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх ажиллагаа, контентын хяналтын механизмыг журмаар нарийвчлан зохицуулах шаардлагатай болно.
Хуулийн төслөөс:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ АГУУЛГЫН ИЛ ТОД БАЙДАЛ
11 дүгээр зүйл. Арилжааны агуулгыг тэмдэглэх ерөнхий шаардлага
11.1. Арилжааны агуулгыг хэрэглэгч шууд танихуйц байдлаар тод, ойлгомжтой, нууж далдлаагүй тэмдэглэнэ.
11.2. “Сурталчилгаа”, “Ивээн тэтгэлэг”, “Төлбөртэй”, “Affiliate холбоос” гэсэн шошгыг платформын хэрэгслийг ашиглаж эсвэл текст/дуу/дүрсээр давхар илэрхийлж болно.
11.3. Тэмдэглэгээ нь контентын эхэнд, харагдах хэсэгт байрлана.
12 дугаар зүйл. Бэлэг, бартер, хөнгөлөлтийн ил тод байдал
12.1. Бэлэг, бартер, хөнгөлөлт, үйлчилгээ зэрэг өгөөж авсан бол “Бэлэг/бартер” гэж ил тод мэдээлнэ.
12.2. “Үнэгүй авсан” гэх тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.
13 дугаар зүйл. Affiliate ба шимтгэлийн ил тод байдал
13.1. Холбоосоор дамжин худалдан авалт хийхэд шимтгэл авч байгаа тохиолдолд тухайн холбоосын ойролцоо “Affiliate” гэдгийг тодорхой тэмдэглэнэ.
13.2. Шимтгэл хэрэглэгчийн үнэд нөлөөлөх эсэхийг ойлгомжтой тайлбарлана.
14 дүгээр зүйл. Далд сурталчилгааг хориглох
14.1. Арилжааны зорилготой контентыг редакцийн/хувийн санал мэтээр далд хэлбэрээр нийтлэхийг хориглоно.
14.2. Платформын автомат тэмдэглэгээг зориудаар зайлсхийх, нуухыг хориглоно.
Төсөлтэй бүрэн танилцах бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!