5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Би ХОЁР НАЙЗДАА юу бодож явдгаа ХЭЛСЭН НЬ БУРУУ байж…"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би заримдаа хоёр найздаа хатуу үг хэлсэн буруу байж дээ гэж их бодох юм

Би нэг өдөр уурлаад тэр хоёрт бүхнийг хэлснээс хойш тэд надтай найзлахаа больсон. Тэр хоёр үргэлж намайг муулж шоолж доромжлох болсон.

Сайн байна уу намайг А гэдэг, би 15 настай. Надад дандаа хамт байдаг гурван найз бий. Гэвч тэд үргэлж л муу юм гарвал муу зүйл тохиолдвол намайг явуулдаг. Заримдаа нэг найз маань өвдвөл би нөгөө найзтайгаа очиж асардаг. Хоёр найздаа үргэлж санаа тавьдаг. Гэвч тэд надад санаа тавьдаггүй. Бусад хүүхэд надтай тоож харьцдаггүй учраас л би тэдэнтэй найзалдаг байсан юм. Би нэг өдөр уурлаад тэр хоёрт бүхнийг хэлснээс хойш тэд надтай найзлахаа больсон. Тэр хоёр үргэлж намайг муулж шоолж доромжлох болсон. Одоо надтай хэн ч найзалдаггүй. Би заримдаа хоёр найздаа хатуу үг хэлсэн буруу байж дээ гэж их бодох юм. Би одоо маш их ганцаардаж байна надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Найзууд чинь чамайг гомдоосноо анзаараагүй ч байж болно

Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс цааш цоорохгүй гэдэг. Найзууд чинь чамайг гомдоосноо анзаараагүй ч байж болох учраас тэдэнд гомдохоосоо өмнө яагаад тийм үйлдэл гаргасныг нь асууж ямар мэдрэмж авснаа хэлээрэй.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Найзууд бол бидний сонгож авдаг гэр бүл билээ. Гэр бүлийнхэн цусан холбоотой, бие биенээ сайн мэддэг, хайрладаг халамжилдаг ч хааяа үл ойлгохгүй үе бий. Гэр бүлд ч ийм асуудал гардаг байхад бие биентэйгээ тийм ч удаан хамт байгаагүй, өөр өөр орчинд өссөн найзуудад хоорондоо үл ойлголцох байдал тохиолдож болноо. Найзуудын хооронд гарсан зөрчлийг шийдэж чадвал та бүхний харилцаа өмнөхөөсөө ч илүү бат бөх болох боломж бий.

Тийм учраас найзуудтайгаа тайван суугаад ярилцаж, өөрийнхөө яагаад тэгж уурласныг тайлбарлан бас тэгж уурлахдаа найзуудыгаа гомдоосон бол уучлалт гуйгаарай. Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс цааш цоорохгүй гэдэг. Найзууд чинь чамайг гомдоосноо анзаараагүй ч байж болох учраас тэдэнд гомдохоосоо өмнө яагаад тийм үйлдэл гаргасныг нь асууж ямар мэдрэмж авснаа хэлээрэй. Ийнхүү ойлголцож чадвал энэ алдаагаа дахин давтахаас сэргийлж чадах юм. Бид асуудлаа шийдэн даван гарч олон жилийн нөхөрлөлийг бүтээн босгодог. Чамд амжилт хүсье.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends