“Нүүрсний боловсруулалтын технологи” БНХАУ-тай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөр


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөрийг зарлалаа.

Суралцах хугацаа: 

  • 2 жил – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • 2 жил – China University of Mining and Technology

Хөтөлбөрийн онцлог

  • Хоёр улсын хос дипломтой төгсөнө.
  • Мэргэжлийн хятад, англи хэл эзэмшинэ.
  • Хятад хэлний хичээлийг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн багш нар заана.
  • Нүүрсний гүн боловсруулалтын технологи мэргэжлээр төгсөнө.
  • Үйлдвэрлэлд суурилсан нүүрс-химийн үйлдвэр, коксжуулах цех, туршилтын лаборатори сургалтад хамрагдана.
  • Төгсөлтийн ажил нь төсөлд суурилсан судалгаа байна.
  • Хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдана. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт

  • Монгол Улсад суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг "Эрдэнэс Монгол" ХХК-аас 100% олгоно.
  • БНХАУ-д суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөрийг суралцагчийн сурлагын дүн, шалгалтын онооноос шууд хамааран БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль дараах 2 зэрэглэлтэй олгоно.

А зэрэглэл Сургалтын төлбөр  100% 14,600 юань/жил
В зэрэглэл Сургалтын төлбөр 50% 7300 юань/жил

Хамрах хүрээ

  • Боловсролын сайдын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/34 тушаалаар батлагдсан босго онооны шаардлагыг хангасан суралцагчид хамрагдана.
  • ШУТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам-ын дагуу ХШУС-д 2026 оны элсэлтээр суралцах шаардлага хангаж, урилга авсан байна.

Хамрагдах суралцагийн тоо

  • Тэтгэлэгт хөтөлбөрт 20 суралцагийн элсүүлнэ.

Ерөнхий шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Хятад хэлний HSK3 ба түүнээс дээш түвшний оноотой байх
  • ШУТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам-ын дагуу ХШУС-д  суралцах урилга авсан байх
  • Материал бүрдүүлэлт бүрэн байх /материал дутуу бол хасагдах үндэслэл болно/
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх

Сонгон шалгаруулалтад харгалзан үзэх давуу талууд

  • ЭЕШ-ийн Хими/Физик 650+ оноо авсан бол давуу тал болно
  • Химийн улс болон бүсийн уралдаануудад амжилттай оролцож байсан бол давуу тал болно

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх
  • Хятад хэлний HSK3 ба түүнээс дээш түвшний оноо /баталгаат байх
  • ШУТИС-ийн ХШУС-д элссэн урилга
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт
  • Хими/Физик 650+ оноо авсан баримт
  • Би инженер сэдэвтэй 600-800 үгтэй эссэ бичлэг
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй тухай сургуулийн тодорхойлолт
  • Өөрийн саналаар шагнал, батламж гэх мэт сонгон шалгаруулалтад нэмэлтээр өгөх материалууд

Материал хүлээн авах хугацаа

  • 2026 оны 7-р сарын 16-31-нийг дуустал

ШУТИС-ХШУС, 1-р байр 
Утас: 77775-5151
Цахим хаяг: elselt.edu.mn

#тэтгэлэг #мэдээ