

Орчин үеийн дижитал амьдралд гар утас бидний анхаарлыг хамгийн их сарниулдаг хэрэгсэл болсон. Хичээл хийх, ажилдаа төвлөрөх, ном унших үед мэдэгдэл, дуудлага, сошиал сүлжээ байнга анхаарал сарниулж байдаг. Иймээс утасныхаа тохиргоог зөв хийх нь төвлөрлийг хадгалахад чухал нөлөөтэй. Дараах 10 тохиргоог хийснээр та илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой.
1. “Do Not Disturb” горимыг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэхүү тохиргоо нь дуудлага, мэдэгдлийг түр хааж, анхаарал сарниулах хүчин зүйлсийг багасгана.
2.Мэдэгдлийн тохиргоог нарийвчлан өөрчлөх нь чухал. Хэрэггүй аппуудын мэдэгдлийг унтрааж, зөвхөн чухал аппуудын мэдэгдлийг үлдээх нь төвлөрөлд эерэгээр нөлөөлнө.
3.Дэлгэцийг хар-цагаан горимд шилжүүлэхийг зөвлөж байна. Grayscale mode нь өнгөт дүрслэлийг багасгаж, утсыг сонирхол татахуйц биш болгодог.

4.Сошиал сүлжээний аппуудын хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Instagram, TikTok зэрэг аппуудын хугацааг багасгах нь үр дүнтэй.
5. “Focus Mode” ашиглах нь үр дүнтэй. Focus Mode нь тодорхой аппуудыг түр хугацаанд хааж, анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдаг.
6.Утсаа чимээгүй горимд шилжүүлэх нь энгийн боловч маш үр дүнтэй арга юм. Чимээ, доргио багасах нь анхаарлыг хадгалахад чухал.
7.Аппуудыг үндсэн дэлгэцээс устгаж, далдлах хэрэгтэй. Энэ нь сошиал аппуудыг санамсаргүй нээхээс сэргийлнэ.

8.Дэлгэцийн хугацааг хянах тохиргоо ашиглах нь зүйтэй. Screen Time нь өдөрт утсанд зарцуулж буй цагийг хянах боломж олгоно.
9.Анхаарал төвлөрүүлэхэд туслах апп ашиглаж болно. Жишээлбэл, Forest нь утаснаас хол байхад урамшуулдаг сонирхолтой шийдэл юм.
10.Утсаа харагдахгүй газар байрлуулах нь хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга. Нүднээс хол байх нь ашиглах хүслийг бууруулдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!