“УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026” арга хэмжээг зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Засгийн газраас 2026 онд боловсролын салбарыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож, “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан "ДЭВЖИХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ" НҮТББ-тай хамтран “УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026” арга хэмжээг зохион байгуулна.

Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, иргэд олон нийтэд дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, элсэлтийн журам, элсүүлэх мэргэжлийн чиглэлийг танилцуулан сурталчилна. 

“УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026” арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд 100 гаруй сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжтой.   

#боловсролын үзэсгэлэн