
Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тэтгэлэгт хөтөлбөрт
Бүртгэл тавдугаар сарын 9-13-ний өдрүүдийн 13:00-17:00 цагт Монгол-Японы төв /МУИС 1-р байр, 2-р байрны дунд/ болно.
Японы элчин сайдын яам, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу дараах сонгон шалгаруулалтыг явуулдаг бөгөөд дараах хүснэгтээс шалгуур болон шалгаруулалт явах хугацааг харна уу.
| Суралцах хугацаа болон горилох боломжтой эрдмийн зэрэг |
Шалгаруулалт явагдах хугацаа | |
| Судлаач оюутан |
1 жилээс дээш (Судлаач оюутан, Магистр, Доктор зэрэг элсэлтээс хамааран ялгаатай. ) Магистр, Докторын зэрэг авах боломжтой. (*Журмын дагуу элсэн суралцах эрх авсан тохиолдолд.) |
Бүртгэл: 5 сард Шалгалт: 6, 7 саруудад Японд очих хугацаа: 4 эсвэл 10 сард |
| Их сургуулийн үндсэн оюутан |
/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/ * Анагаах ухаан, шүд судлалын сургуульд суралцах тохиолдолд 6 жил. |
Бүртгэл: 5 сард Японд очих хугацаа: 4 сар эсвэл 10сар |
| Техникийн коллежийн оюутан |
/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/ Техникийн коллежийн сургуулийн 3-р курсээс элсэн орж 3 жил сурна. "Associate degree" авах боломжтой. |
|
| Мэргэжлийн сургуулийн оюутан |
/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/ Мэргэжлийн сургуульд 2 жил сурна. |
|
| Залуу удирдагч хөтөлбөр |
(Бэлтгэлд суухгүй) /Магистрын зэрэг авах боломжтой./ |
Бүртгэл: 7 сараас 10 сарын дунд хүртэл Японд очих хугацаа: 9 сарын сүүлээс 10 сарын хооронд |
Элсэн орох салбараас хамаарч шалгалтууд өөр байдаг.
| Судлаач оюутан | Япон хэл, Англи хэл | Ярилцлагын шалгалт | |
| Их сургуулийн үндсэн оюутан | |||
| Нийгмийн ухаан A, B: | Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Эдийн засаг, Менежмент, Бусад | Математик, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт |
| Байгалийн ухаан A, | Математик, Физик, Хими, Биологи, Электрон цахилгааны чиглэл, Механикийн чиглэл, Зам гүүр, Архитектурын чиглэл, Химийн инженер, Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер, Металлург, Уул уурхай, Биотехнологи, бусад. | Математик, Хими, Физик, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт |
| Байгалийн ухаан B: | Хөдөө аж ахуй, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан, бусад. | Математик, Хими, Биологи, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт |
| Байгалийн ухаан C: | Анагаах ухаан, Шүд судлал | Математик, Хими, Биологи, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт |
| Техникийн коллежийн оюутан | |||
| Бодис, материал инженер | Математик, Хими, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт | |
| Механик инженер, Цахилгаан, Электроникийн инженер,Мэдээлэл, Холбоо, Сүлжээний инженер, Барилга, Зам гүүр, Хөлөг онгоцны инженер, бусад | Математик, Физик, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт | |
|
Мэргэжлийн сургуулийн оюутан (Хүнс тэжээл, Хоол бэлтгэл, Цэцэрлэгийн багш, Нийгмийн халамж, Менежмент, Аялал жуулчлал, Бизнес, Хувцас чимэглэл, Дуу хөгжим, Дүрслэх урлаг, Дизайн, Фото зураг) |
Математик, Англи хэл, Япон хэл | Ярилцлагын шалгалт | |
Та тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!