Хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж байна


А.Анужин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн газраас явуулж байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар насанд хүрээгүй иргэнд скүүтэр, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. 

Насанд хүрээгүй иргэн тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай..

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 16 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа.

#суррон