

Өнөөдөр бид ажилд орохдоо өөрийн туршлага, ур чадвараа цаасан дээр бичиж "CV" болгон өгдөг. Харин 18-19-р зууны далайчдын хувьд тэдний бие нь "амьд намтар" байжээ. Хөлөг онгоцны тавцан дээр шинээр ирсэн далайчныг хэр зэрэг туршлагатай, хаагуур аялж, ямар давааг туулсныг нь тэдний бие дээрх шивээсээр төвөггүйхэн таньж болдог байв.
ДАЛАЙН МИЛЬ БА ТУРШЛАГЫН ХЭМЖҮҮР
Хараацай: 5,000 милийн баталгаа: Далайчдын дунд хамгийн түгээмэл хэрнээ хамгийн их хүндлэл хүлээдэг шивээс бол хараацай юм. Нэг хараацай шивээс нь тухайн далайчныг 5,000 далайн миль (ойролцоогоор 9,260 км) замыг туулсныг илтгэнэ. Хэрэв далайчин хоёр хараацайтай бол тэрээр 10,000 миль замыг далайд өнгөрүүлсэн ахмад зэргийн туршлагатайд тооцогдоно.
Яст мэлхий: Экваторыг огтолсон "эр зориг": Далайчдын амьдралын нэгэн том даваа бол Экваторын шугамыг огтлох байв. Энэхүү шугамыг анх удаа амжилттай гаталсан далайчин биен дээрээ яст мэлхий шивээслэх эрхтэй болдог. Энэ нь түүнийг далайд дасан зохицож, хатуужсаныг илтгэх гол тэмдэг юм.
Зангуу ба Луу: Хаана аялсны гэрч: Шивээс нь зөвхөн туршлага биш, хаагуур аялсныг нь бас хэлж өгдөг.
Зангуу: Атлантын далайг амжилттай гаталсны тэмдэг.
Луу: Хятад болон Алс Дорнодын орнуудад очиж, худалдаа наймаа хийснийг илтгэнэ.
Хула бүжигчин: Номхон далайн арлууд, тэр дундаа Хавайд зочилсны баталгаа.
"HOLD FAST": АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ САНУУЛГА
Далайчдын гарны хурууны үе бүр дээр "HOLD FAST" (Чанга атга) гэсэн үсгүүдийг шивээслэсэн байх нь элбэг. Энэ нь шуурганы үед хөлөг онгоцны олсноос чанга атгаж, далайд уналгүй амьд үлдэх эр зориг, сонор сэрэмжтэйг нь илтгэх нэгэн төрлийн "мэргэжлийн" шивээс байв.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:
Амьд үлдэх бэлгэдэл: Далайчид хөл дээрээ гахай болон тахианы зураг шивүүлдэг байв. Энэ нь хөлөг онгоц сүйрэхэд модон хайрцагтай тахиа, гахайнууд усан дээр хөвж амьд үлддэг байснаас үүдэлтэй бөгөөд живэхгүй байхыг бэлгэддэг.
Түүхэн баримт: 19-р зуунд шивээс нь язгууртнуудын дунд аяллын тэмдэглэл болдог байв. Жишээ нь, Их Британийн V Жорж хаан Японд очихдоо биен дээрээ луу шивүүлсэн байдаг.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!