BIGBANG-ийн Seungri урлагийн ертөнцийг орхино


Юука | YOLO.MN
2019-03-12

Өнгөрсөн хоёрдугаар сард Big Bang хамтлаг эргэн ирнэ гэдгээ мэдэгдсэн ч тус хамтлагийн гишүүн Сынри урлагийн ертөнцийн орхино хэмээн мэдэгдлээ.

Тэрээр 2019 он гарснаас хойш маш олон хэрэгт нэр холбогдож, цагдаад нэг биш удаа дуудагдсан юм. Ийнхүү Сынри (Seungri) энэ сарын 11-ний өдөр албан ёсоор инстаграм хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрээр “Сынри байна. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн би урлагийн ертөнцийг орхих ёстой гэж бодлоо. Учир нь надтай холбоотой асуудлууд томорсоор л байна. Энэ бүх хэргүүдийн үнэнийг тогтоохын төлөө илүү их анхааран ажиллах болноо.

Өнгөрсөн хэд хоногт (хагас сар) олон нийт намайг үзэн ядаж, Солонгосын ард түмний хувьд би урвагч мэт нэр зүүх боллоо. Эргэн тойрны хүмүүсээ үүнд оролцуулахгүйн тулд, мөн өөрийгөө хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргаж байна. Өнгөрсөн 10 жилийн турш, Солонгос төдийгүй дэлхий даяар намайг хайрлаж дэмжсэн фэнүүддээ маш их баярлалаа. YG болон “Big Bang”-аа хамгаалахын тулд энэ хүрээд карьераа өндөрлүүлэх хэрэгтэй юм шиг байна. Намайг уучлаарай, дахин уучлаарай. Өнөөдрийг хүртэлх бүх зүйлд тань чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ.

Мэдэгдлийг солонгос хэл дээр ЭНЭ холбоосоор үзэх боломжтой.

#Kpop