Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэ хөтөлбөр нь жил бүр дэлхийн 180 улсын 300 гаруй иргэдэд тэтгэлэг олгодог.
Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо
- Бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Инженерчлэл, мэдээлэл технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг мэргэжлийн 21 чиглэлээс сонгон суралцана.
Тэтгэлгийн давуу тал
- Сургалтын болон дотуур байрны төлбөрөөс тус тус чөлөөлөгдөнө;
- Амьжиргааны зардлын тэтгэлэг сар бүрийн олгоно;
- Ирж, буцах олон улсын нислэгийн тийзний төлбөрөөс чөлөөлөгдөнө;
- Визийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Тавигдах шаардлага
- 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх;
- Суралцахыг хүсэж байгаа боловсролын түвшний өмнөх боловсролын баримт бичиг (гэрчилгээ, диплом) авсан байх;
- Бакалавр, магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч нь 35 хүртэлх, докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны иргэн байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Сурлагын амжилт (дүнгийн үзүүлэлт) сайн байх.
Бүртгэл, хугацаа
Тэтгэлгийн материалыг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар дамжуулан хүлээн авна.
Бүрдүүлэх баримт бичиг
Өргөдөл гаргагч нь ICCR-ийн цахим порталаар дамжуулан бүртгүүлнэ. Цахим өргөдөл гаргасны дараа сонгон шалгаруулалт, ярилцлага, үнэлгээний талаарх мэдээллийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдон авна.
Анхаарах зүйлс
- Тэтгэлэгтэй холбоотой асуулт, мэдээллийг ажлын өдрүүдэд 15:30-17:00 цагийн хооронд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 11-329522 утсаар лавлах боломжтой.
- Бүртгэл зөвхөн заасан цахим хаягаар явагдана.
- Материал хүлээн авах хугацааг IST (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын) цагаар тооцох тул Та бүхэн цагаа зөв төлөвлөнө үү.