Google 19 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-27

1997 онд Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж Стэнфордын Их сургуульд компьютерын шинжлэх ухааны профессорын зэрэг хамгаалахаар элсэн орсноор энэ түүх эхэлжээ. Сургуулийн бүх сурагч нар дундаас тэр Сергей Брин хэмээх Орос гаралтай залуутай танилцсан юм.

Ингээд хоёр залуу дэлхийн мэдээллийн технологийн салбарыг өөрчлөх их зорилгоо өвөртлөн, Google-ийн анхны ажлыг машины гараашт эхлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтөн хайлтын систем гэдгийг зөвхөн Google-ээр төсөөлж, нэгийн ард зуун ширхэг тэгтэй "Googol" хэмээх үгний утгыг бараг бүгд мэддэг болжээ.

Өнөөдөр Google дэлхийн 160 гаруй оронд 4,5 тэрбум хэрэглэгчтэйгээр 123 хэл дээр үйл ажиллагаа явуулж байна.

Гэхдээ компанийн ойн баяр үргэлж есдүгээр сарын 27-ны өдөр байсангүй. Түүнчлэн Google-ийн төрсөн он ч гэсэн хэд хэд. Жишээлбэл 1997 онд залуус www.google.com домейн хаягаа бүртгүүлсэн хэдий ч 1998 оны есдүгээр сарыг хүртэл бизнесээ эхлүүлээгүй юм.

Компани одоо бол 1998 оныг албан ёсоор Google-ийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр хэмээн тэмдэглэдэг бөгөөд есдүгээр сарын 7-ны өдрийг яг төрсөн өдөр гэж үздэг. Харин Дэлхийн худалдааны төв рүү террористууд халдсаны улмаас сүүлийн жилүүдэд есдүгээр сарын 27-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэх болжээ.

#Google #19years #Birthday