Өнөөдөр "BECAUSE I AM A BOY" 1000 хөвгүүдийн чуулганыг зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнөөдөр Соёлын Төв Өргөөнд "BECAUSE I AM A BOY" 1000 хөвгүүдийн чуулганыг Монголын сайн дурынхны төв төрийн бус байгууллагын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Хөвгүүдийн нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагч нар болон хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой гэж зохион байгуулагчид онцолжээ.

Үйл ажиллагаанд дараах илтгэгчид оролцоно:

  • Зочин илтгэл 1: 'Хил хязгаараа тогтоох нь' - Илтгэгч: 'ONDOO' ХХК захирал Б.Мандуул. Хариу илтгэгч: 106-р сургуулийн сурагч Ж.Лхагвасүрэн.
  • Зочин илтгэл 2: 'Чимээгүй ганцаардахгүй' - Илтгэгч: Хуульч Г.Оюунболд. Хариу илтгэгч: МСДТ-ийн зохицуулагч Б.Оюундарь.
  • Зочин илтгэл 3: 'Асуудлыг даван туулах нь' - Илтгэгч: ЦЕГ-ын Ахлах дэслэгч Х.Эрдэнэтулга. Хариу илтгэгч: Сэн Лизэ сургуулийн сурагч Д.Лувсандорж.

#BECAUSE I AM A BOY #хөвгүүдийн чуулган