Индонезийн Засгийн газрын KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Индонезийн Засгийн газрын KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Бүгд Найрамдах Индонез Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас хөгжиж буй орнуудын иргэдэд зориулсан KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Уг тэтгэлгээр Индонезийн 47 их сургууль, 1,173 сургалтын хөтөлбөрт бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэл, судалгаа болон номын зардал, очих-буцах эдийн засгийн ангиллын нислэгийн зардал багтаж байна. Өргөдлийг 2026 оны 2 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар хүлээн авах бөгөөд эцсийн дүнг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зарлана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#тэтгэлэг #мэдээ