Apple компани Vision Pro буюу AR, VR нүдний шилээ хөгжүүлэн, шинэчлэх ажлаа түр хойшлуулж хиймэл оюун ухаан бүхий нүдний шил хөгжүүлэхдээ гол анхаарлаа хандуулахаар болжээ.
Bloomberg-ийн Марк Гурманы мэдээлснээр Apple компани Vision Pro VR нүдний шилээ шинэчлэх төлөвлөгөөгөө түр зогсоон Meta компаний хиймэл оюун ухаант нүдний шилтэй өрсөлдөх нүдний шил бүтээхэд анхаарлаа хандуулж байна.
Ингэснээр анх Apple компани өөрсдийн AR,VR технологи дээр суурилсан бүтээгдэхүүнээ боловсруулах ажлаа хурдацтай хийж байсан ч тус компанийнхан тэр төслөөс ажилчдаа татан авч, ухаалаг нүдний шилний төсөлд шилжүүлжээ.
Мөн Bloomberg-ийн мэдээлснээр Apple хоёр төрлийн ухаалаг нүдний шил хөгжүүлж байна. Эхний загвар нь N50 гэх нэртэй бөгөөд өөрийн дэлгэцгүй, iPhone-той холбогдон ажиллана. Apple ирэх онд энэ нүдний шилээ танилцуулан 2027 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Хоёр дахь хувилбар нь дэлгэцтэй байх бөгөөд өнгөрсөн сард танилцуулсан Meta Ray-Ban Display-тэй өрсөлдөхөөр төлөвлөгдөж байгаа байна. Apple энэ хувилбарыг 2028 онд гаргахаар анх бодож байсан ч одоо хөгжүүлэлтийг илүү хурдасгахаар ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: Techrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!