

2026 оны Өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
Тэмцээн гуравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 60 сая төгрөгийн шагналын сантай юм.
Энэ жилийн тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн нийт 971 өсвөрийн шатарчид оролцож, оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
УИХ-ын гишүүн, Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Галбадрах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ УИХ, Засгийн газраас шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт шатрын сургалтыг 1-2 дугаар ангид оруулах замаар системтэй сургалтын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг онцлов.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!