ОЮУТНУУД: Их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутнуудыг хохироож байна


О.Хандмаа | YOLO.MN
2022-09-14

Оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар оюутнууд хэвлэлийн хурал хийлээ.

Тэд:

- Их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутнуудыг хохироож байна.

- Бид МУИС-ийг биш Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг сонгож суралцахаар орж ирсэн.

- Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг, эко сургууль. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн байтал МУИС-тай нэгтгэсэн. Шинэ элсэгчийн хувьд миний сонгох эрхийг зөрчиж буй ба надтай адил ийм сонголт хийсэн бүх оюутны өмнөөс гомдолтой байна.

- Энэ шийдвэрийг танилцуулсны дараа маш олон сөрөг мэдээлэл гарсан. Ямар судалгаанд үндэслэж энэ шийдвэрийг гаргасныг тодорхой мэдмээр байна.

“Танай сургууль татан буугдсан” зэргээр ялгаварлан гадуурхлаа. Үнэхээр муу сургууль байсан бол гурван удаа магадлан итгэмжлэгдэхгүй байсан. Орон тоо, сургалтын бааз нь хангалттай биш байсан бол үйл ажиллагаа нь эрт хаагдах байлаа. Тодорхой албан хаагчаас нь мэдээлэл авахын тулд энэ мэдээллийг хийж байна.

- 99 жилийн түүхтэй, 45 салбарт маш олон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн сургуулийг ингээд татан буулгаж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй."

- Оюутнуудад хэрхэн МУИС руу шилжүүлэх хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй. Хоёр сургуулийн хооронд сургалтын төлбөрийн ялгаа, төлөлтийн хугацаа хүртэл өөр өөр байна. Манай сургууль нэгдүгээр курст элссэн оюутнууддаа “Гарааны бизнесийн үндэс” хичээл ордгоороо онцлогтой." гэв.

#Мэдээ