Олон улсын шалгалтын оноог ЭШ-тай дүйцүүлэх хүсэлт авч эхэллээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Боловсролын Үнэлгээний төвөөс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим үйлчилгээ эхэлснийг мэдээллээ. Ингэснээр олон улсын шалгалтын оноотой элсэгчид үнэлгээгээ урьдчилан дүйцүүлэх боломж бүрдэх юм.

Хүсэлтийг 2026 оны 3-р сарын 9- нөөс 6-р сарын 3-ны 18:00 цаг хүртэл www.eec.mn сайтаар хүлээн авах юм. Холбогдох баримт бичгийг тухайн жилийн Элсэлтийн шалгалт эхлэхээс дор хаяж ажлын 15 хоногийн өмнө бүрдүүлж өгөх шаардлагатай.

Элсэгчид www.eec.mn сайтаар орон “Элсэлтийн шалгалт" хэсэгт нэвтэрч, “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх" сонголтоор хүсэлтээ илгээнэ.

Хүсэлт илгээхдээ Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, мэдээллээ цахимаар бөглөх шаардлагатай. Илгээсэн хүсэлтийг Боловсролын Үнэлгээний төв ажлын 10 хоногт шийдвэрлэхээр зохицуулжээ.

Мөн холбогдох баримт бичгийг тухайн жилийн Элсэлтийн шалгалт"эхлэхээс дор хаяж ажлын 15 хоногийн өмнө бүрдүүлж өгөх шаардлагатайг тус байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

#элсэлтийн шалгалт #дүйцүүлэх үнэлгээ