500 долларын шагналын сантай бичлэгийн уралдаан зарлажээ


О.Номуншүр | YOLO.MN
2018-11-21

Танд дэлхийг өөрчлөх мөрөөдөл байдаг уу? Мөрөөдлийнхөө төлөөх шийдлийг олж, бусдад туслахыг хүсдэг үү? Тэгвэл танд дараах уралдааныг танилцуулж байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд та 2 минутын видео бичлэг бэлдэх ёстой. Уралдааны удирдамжийг албан ёсны вэбсайтаас үзнэ үү. 

Ялагчийн болон бичлэг илгээсэн бүх хүмүүсийн бүтээлүүд үзэсгэлэн дээр олонд хүрэх болно.

Шагналын сан:

  • 500 америк доллар

Тавигдах шаардлага:

  • 13-18 насныхан оролцоно.
  • Дэлхийн хаанаас ч оролцох боломжтой. Харин бичлэг англи хэл дээр байх ёстой.
  • Та хувиараа, эсвэл багаараа оролцох боломжтой. Гэхдээ таны багийг нэг л хүн төлөөлөх ёстой.
  • Эцэг эхчүүд болон насанд хүрэгчид зөвлөгөө өгч болох боловч ажилд нь гар бие оролцож болохгүй.
  • Та ялагч болон болтлоо жил бүр бичлэг илгээх боломжтой. Харин нэг хүн хоёр удаа ялах боломжгүй.
  • Гэр бүлийн гишүүд шууд оролцох боломжгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

 

#Competition