Heeseung ENHYPEN хамтлагаас гарч, хамтлаг цаашид 6 гишүүнтэй явна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Heeseung албан ёсоор ENHYPEN хамтлагаас гарч, хамтлаг цаашид 6 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. 

Heeseung нь I-LAND шоуны финалд 5-р байр эзэлсний дараа ENHYPEN хамтлагийн гишүүнээр дебют хийсэн. Тэрээр мөн тус шоунаас өмнө Big Hit Entertainment-ийн дадлагажигчаар 3 гаруй жил бэлтгэгдэж байв.

Belift Lab агентлаг мэдэгдэлдээ Heeseung хамтлагаас гарч байгааг баталсан байна.

Сайн байна уу, BELIFT LAB байна.

Юуны өмнө ENHYPEN хамтлагийг үргэлж дэмждэг ENGENE фэнүүддээ талархал илэрхийлж, хамтлагийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна.

BELIFT LAB нь ENHYPEN-ийн ирээдүйн чиглэл, зорилгын талаар нухацтай бодож, олон талаас нь хэлэлцсэн. Мөн гишүүн бүртэй ирээдүйд ямар уран бүтээл хийхийг хүсэж байгаа болон хамтлагийн чиг хандлагын талаар нухацтай ярилцсан.

Heeseung өөрийн гэсэн хөгжмийн алсын хараатай байгаа тул бид түүний шийдвэрийг хүндэтгэхээр болсон.

Иймд Heeseung ENHYPEN хамтлагаас гарч, хамтлаг цаашид 6 гишүүнтэйгээр албан ёсны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

ENHYPEN хамтлаг фэнүүддээ эрч хүчтэй уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн хүргэх болно. Харин Heeseung BELIFT LAB-ийн уран бүтээлчийн хувиар соло цомог бэлтгэж эхэлнэ.

ENHYPEN болон Heeseung нар шинэ замналаа эхлүүлж байгаа энэ үед ENGENE фэнүүдээс хайр, дэмжлэгийг хүсье. гэжээ.

#ENHYPEN #Heeseung