
Сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх, өөрсдийгөө нээхэд нь туслах зорилгоор сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит 13-р уралдааныг зарлаж байна.
Уралдаанд:
Сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн бүх курсийн оюутнууд оролцох боломжтой.
Шагнал:
Бүтэн жилийн сургалтын төлбөр
Мөнгөн шагнал, батламж
Уралдаан хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат: "Монгол" сэдвийн хүрээнд нийтлэл бичих
Хоёрдугаар шат
“Сэтгүүлч М.Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
“Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулжээ.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!