

Он Жү Ван болон Girl’s Day хамтлагийн Банг Мина нар удахгүй албан ёсоор гэрлэлтээ батлуулахаар болжээ.
Өчигдөр тэднийг энэ амралтын өдрүүдэд Балид зөвхөн гэр бүлийнхэн дундаа энгийн хурим хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн.
Энэхүү мэдээнд Он Жү Ваны агентлаг HAEWADAL Entertainment хариу өгөхдөө:
“Энэ бол зөвхөн гэр бүлийнхэн оролцох хувийн арга хэмжээ тул баталгаажуулахад бэрх байна” хэмээжээ.

Он Жү Ван болон Банг Мина нар хуримаа 11-р сард хийхээр төлөвлөсөн. Тэд анх 2016 онд “Dear Fair Lady Kong Shim” драм дээр хамтран ажиллахдаа танилцсан бөгөөд 2021 онд “The Days” мюзиклд дахин хамтран тоглосноор ойртож, дөрвөн жилийн өмнөөс үерхэж эхэлсэн гэжээ.
Эх сурвалж: allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!