НАСА-д ажилд орох хүсэлтэй 9 настай хүүгийн ЗАХИДАЛ


Сондор | YOLO.MN
2017-08-14

НАСА-гаас "Од гаригийн хамгаалалтын мэргэжилтэн" хэмээх ажлын байрыг нийтэд нээлттэй зарлажээ. Үүний дагуу ажилд орох маш их хүсэлтүүд ирүүлсний дунд 9 настай Жэк Дэвис хүүгийн захидал ч багтжээ. Тэрээр өөрийгөө "Guardian of the Galaxy" буюу Галагтикийн хамгаалагч хэмээн тодорхойлжээ.

Тэрээр захидалдаа;
"Хүндэт НАСА,
Намайг Жэк Дэвис гэдэг. Би од гаригийн хамгаалалтын мэргэжилтэн болох хүсэлтэй байна. Би огторгүй ертөнц, харийнхны талаар уран сайхны кинонуудаас хангалттай харсан. Надад гариг эрхэс, харийнхантай видео тоглоом байдаг. Би түүнийгээ маш сайн тоглодог. Би өөрийгөө жаахан гэдгээ мэдэж байна л даа, гэхдээ энэ ажилд чинь тохирно гэж бодож байна. Эгч маань ч намайг үргэлж "чи яг харийнх" гэдэг. Би харийнхан шиг сэтгэж чадна шүү.

Хүндэтгэсэн, 4-р ангийн сурагч Жэк Дэвис" хэмээн бичсэн байсныг түүний эцэг эхийн гэр бүлийн найз нийгмийн сүлжээнд байршуулжээ.

 

Харин үүнийг олж харсан НАСА-гийн од гаригийн шинжилгээний албаны дарга захидлын хариу болгож

 

"Хүндэт  Жэк
Чамайг  Галагтикийн хамгаалагч бөгөөд НАСА-ийн "Од гаригийн хамгаалалтын мэргэжилтэн" болох сонирхолтой байгааг дууллаа. Маш гайхалтай.

Бид сар гэх мэт бусад гаригаас сорьц авчирахдаа дэлхийг өмнө нь байгаагүй бичил нянгаас хамгаалах шаардлагатай болдог. Мөн манай дэлхий дээр байдаг бичил нянгуудыг ч өөр гаригт аваачихаас сэргийлдэг юм. Энэ бол тийм ажил, хүү минь

Бидний ирээдүйн ажилд тус болох чадварлаг ажилтан, боловсон хүчнийг бид үргэлж эрэлхийлж байдаг. Чи хичээлээ сайн хийгээд, мэрийж чадвал бид чамайг том болсон хойно энд НАСА дээр уулзана гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн
НАСА-гийн од гаригийн шинжилгээний албаны дарга
Доктор Жэймс Грийн"
хэмээжээ.

 

НАСА хүүд энгийн хариулт өгсөн ч нэг л өдөр Галагтикийн хамгаалагч гэх ажлын байр бий болно гэдэгт итгэлтэй байна.

#NASA #Work #Letter #9years old boy